Д.Амартүвшин алт, Г.Болдбаатар хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Д.Амартүвшин алт, Г.Болдбаатар хүрэл медаль хүртэв

Д.Амартүвшин алт, Г.Болдбаатар хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн ээлжит гранпри тэмцээн өчигдөр /2018.11.16/ Нидерландын Гааг хотод эхэллээ. Энэ тэмцээнд 66 орны 443 жүдоч өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар хоёул медалийн тавцанд зогсож, ээлжит амжилтаа үзүүлэв.

Д.Амартүвшин Болгар, Сири, Бразилын бөхчүүдийг ялж, “С” хэсгийн аварга болсон.

Г.Болдбаатар АНУ, Нидерланд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсноор мөн хагас шигшээд үлдэхэд Д.Амартүвшинтэй барилдах болсон юм. Энэ барилдаанд Д.Амартүвшин ялалтыг авч улмаар Японы Аоки Даиг ялснаар аваргын алтан медаль хүртсэн.

Г.Болдбаатар Бразилын бөх Китадай Фелипийг ялж медалийн тавцанд зогслоо. Ийнхүү Нидерландын тэмцээний эхний өдөр барилдсан манай бөхчүүдээс 2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин алт, 2014 оны дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн юм.

Манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Алтансүх хэсгийнхээ аварга болж хагас шигшээд үлдсэн ч Израйлын Баруч, Германы Себастианд ялагдан шагналт тавдугаар байр эзлэв. Мөн энэ жинд барилдсан Д.Төмөрхүлэг гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгалаа. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдсан ч хоёрдугаар тойргоос цааш барилдаан хийж чадсангүй.

Нидерландын гранпри тэмцээний эхний өдөр 13 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Япон нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэлсэн бол Монгол нэг алт, нэг хүрэл, Белги, Укриан, Гүрж нэг аваргатай удаалж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Чинзориг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж