Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн 20 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 23-нд "Блью мон" төвийн Norphei Art Gallery-д нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгээр тус сургуулийн дээрх хугацаанд хийж гүйцэтгэсэн сургалт-эрдэм шинжилгээний үр дүнг толилуулах аж.
Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхим нь Орос, Америк, Япон, Өмнөд Солонгос, Франц, Хятад гэх мэт дэлхийн томоохон улс орнуудын нэр хүндтэй Их дээд сургуулийн Археологийн тэнхимүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран Монгол орны нутаг дэвсгэр дээр шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн хүрэл-төмрийн эрин үе, хүннү-түрэг, монголын эрин үеийн археологийн дурсгалуудыг илрүүлэн олж судлан, Монголын эртний түүхийг улам баяжуулсаар байгаа юм.