Дэлхийн брэндүүд "Мишээл экспо"-д худалдаалагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн брэндүүд "Мишээл экспо"-д худалдаалагдаж байна

Дэлхийн брэндүүд "Мишээл экспо"-д худалдаалагдаж байна

“Олон улсын дистрибьюторууд Монголд-2018” олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо” төвд өчигдөр /2018.11.16/ нээлтээ хийлээ. Энэ сарын 19-н хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд дотоодын болон гадаадын нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм. Тухайлбал, бидний мэдэх ОХУ-ын “Лука” брэнд, Хонгконг сувд, Турк өвлийн хүрэм гэх Орос, Герман, Өмнөд Солонгос, Тайвань, Хятад зэрэг 40 гаруй орны бизнес эрхлэгч нэгэн дор цуглаж бүтээгдэхүүнээ танилцуулж буйгаараа өмнөх жилүүдээс онцлог болж байна.

 Энэхүү үзэсгэлэн худалдаа нь Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй дэлхийн брэндүүдийг иргэдэд танилцуулах, хуурамч барааны эсрэг тэмцэл, оюуны өмчийн хамгаалалт бараа бүтээгдэхүүний маркетинг борлуулалт зэргийг дэмжих зорилготой гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

“Мишээл экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Р.Олонбаяр:

Энэхүү үйл ажиллагааг Засгийн газраас экспорт, импортыг дэмжих бодлогын хүрээнд үндэсний компаниудыг дэмжиж байгаа нэг арга юм. Эрхзүйн орчны хүрээнд 2017 онд хуулийн өөрчлөлт орсон байгаа. Шинэ хуулиар тухайн улсын стандартаар бараа бүтээгдэхүүнийг  Монгол Улсад шууд оруулж ирэх боломжийг олгож байгаа юм. Нөгөө талаар хамтран ажилладаг хөрш орнуудтайгаа нэг стандарт буюу зах зээлд нэвтрэхэд ямар нэгэн саад тотгоргүйгээр  чөлөөтэй бараа эргэлтээ бий болгох хуулийн орчныг бий болгосон.

 

Олон улсын хамтын ажиллагааны Сибирийн ассоциацийн ерөнхийлөгч Островерхов Павел Валерьеви:  

Орос, Монгол хоёр улс нь эдийн засаг худалдааны хувьд олон жилийн турш хамтран ажиллаж байна. Өнөөдөр “Олон улсын дистрибьюторууд Монголд-2018” үзэсгэлэнд манай улсын 28 аж ахуй нэгж байна. Энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээ хоёр орны хөгжилд хувь нэмрээ оруулж, бизнесийн байгууллагууд түншээ олно гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн жилийн өдийд бид Орост үйлдвэрлэв үзэсгэлэнг анх зохион байгуулж байсан. Тиймээс энэ үзэсгэлэнг дахин зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн учраас дахин оролцож байгаа юм.

Энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар "Мишээл экспо" компани, гадаад орнуудтай харилцах ажил хэргийн болон соёлын харилцааны хүрээнд, Сибиррийн ассоциаци дэмжигчээр, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Татварын ерөнхий газар хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж