Ц.Болд: Нүүрсний экспорт буурсан нь Хятадтай холбоотой | News.MN

Ц.Болд: Нүүрсний экспорт буурсан нь Хятадтай холбоотой

Ц.Болд: Нүүрсний экспорт буурсан нь Хятадтай холбоотой

Ц.Болд: Нүүрсний экспорт буурсан нь Хятадтай холбоотой

Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нөхцөл байдал болон нүүрсний экспортын талаар “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдоос дараах зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн өдрүүдэд Гашуунсухайт хилийн боомт дээр нүүрс тээвэрлэсэн автомашины урт дараалал үүссэн. Дараалал үүсэх болсон шалтгаан нь юу вэ. Тээвэрлэлт хэзээнээс хэвийн үйл ажиллагаанд шилжих бол?

-Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт 550-650 нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Угтаа бол арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар өдөрт дунджаар 1200-1300 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан. Нүүрсний экспорт буурах болсон нь худалдан авагч тал буюу БНХАУ-тай холбоотой. Хятад улс гаалийн программдаа өөрчлөлт оруулж, тээврийн хэрэгсэл болон жолооч нарт олгодог картаа шинэчилсэн учир нүүрсний экспортын хэмжээ буурсан. Мөн тухайн улсын гаалийн хяналт шалгалт чангарсан. Үүнээс улбаалан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр урт дараалал үүсэж байна. Хуучин 55-60 км урттай дараалал хонодог байсан бол өнөөдрийн байдлаар 110-120 км урттай оочер дараалал үүссэн. Оочер дараалал үүсэх болсон нь Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Энэхүү оочер дарааллыг богино хугацаанд бууруулахын тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлтийн уртын урт чиглэлээр тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог бууруулж, урт болон богино чиглэлийн тээвэрлэлтээ нэмэгдүүлнэ. Мөн уурхайнууд дээр графикийн дагуу ачилт хийхээр төлөвлөж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозамд  өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй 161 аж ахуйн нэгжийн 13079 тээврийн хэрэгсэл 24 цагаар нүүрс тээвэрлэлт хийж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний экспорт болон үнэ өндөр үзүүлэлттэй байгаа. Энэ хэрээр Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлж байна. Энэ сарын 1-ний байдлаар Гашуунсухайт хилийн боомтоор 15.1 сая тонн нүүрс экспортод гарсан.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд гарч буй аваар осол олон нийтийн анхаарлыг татаж байна. Осол гарах болсон үндсэн шалтгаан нь юу вэ?

-Он гарснаар нийтдээ 464 удаагийн 1, 2, 3 зэрэглэлийн осол аваар бүртгэгдсэн. Нийт ослын 92.8 хувь жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс улбаатай байдаг. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, урсгал сөрсөн, зогссон цувааны араас ирж мөргөсөн, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас осол аваар гарч байна. Энэ хэрээр жолооч нар эрүүл мэндээрээ хохирч, гэмтэж бэртэж байна. Тиймээс манай компани Авто тээврийн үндэсний төв болон уурхайнуудтай хамтран тээвэрлэгч компаниуд руу чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын засварын ажил дууссан уу?

-Замын завсар арчлалтын ажил бүрэн дууссан. Зам засвар, арчлалт, шалган нэвтрүүлэх цэгийн өргөтгөл зэрэг ажилд нийтдээ 24 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд Улсын комисс хүлээн авсан. Үүнээс гадна хоёр дахь км дээр 1000 машины зогсоол, амралт үйлчилгээний цогцолбор барихаар ажиллаж байна. 228 км буюу Гашуунсухайт боомтын наана 2800 машины зогсоол, амралт үйлчилгээний цогцолбор байгуулна. Амралтын үйлчилгээний цогцолборт 300 хүнийг нэгэн зэрэг хүлээн авч хооллох танхим, 200 хүний багтаамжтай үзвэрийн танхим, эмнэлэг болон нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ багтаж байгаа. Энэ зогсоол ирэх арванхоёрдугаар сарын 25-нд ашиглалтад орно.

-Замын засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэх төв байгуулах санаачилга гарсан байсан. Хэзээ бодит ажил хэрэг болох вэ?

-2019 оноос Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замын засвар, арчлалтыг гүйцэтгэх төв байгуулахаар “Эрдэнэс Монгол” компани ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулсан бөгөөд судалгааны ажил хийгдэж байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-17 66.181.185.63

Gaaliin programd shinchlel hiihed ingej saatah esgui hyataduud nohoitoj bn oros hyatad hoer niileed uursdud ni tiimch saihan zuil bolohgui l bolov uu tsag hugatsaa haruulana daa neg muu jijighen mongoloor oroldoj yaahnav dee uursduu yamarhuu jijighen bodoltoi uls ve gedgee delhii niited haruulj bn tiim bolood l ene hoeriig delhiin hugjiltei ulsuud gaduurahdag bh l daa

Зочин 2018-11-17 202.72.245.203

БИШ ЭЭ ТЭНЭГ ЭЭ ТАВИУРЫН ЭТГЭЭД ГАМИНГ ХУСАХ ОРОЛДЛОГО МОНГОЛД ГАРСАН ТУЛ САНУУЛГА ӨГЧ БАЙГАА НЬ ТЭР

Баярхүү 2018-11-17 66.181.184.161

Төмөр замаа барьчихсан байсан бол өнөөдөр 120 км машины оочиртой байх шалтгаан байхгүй. УИХ-ын гишүүн нэг хүний хорлол ийм байгаа юм чинь бүх эрх мэдэлтэй Ерөнхийлөгчийнх санаанд багтамгүй их болох нь ойлгомжтой

Зочин 2018-11-17 202.21.100.210

Төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг байх. Ирээдүйн хүчирхэг Монголыг цогцлооё гэвэл өнөөдөр эдийн засгийн хараат байдлаас гарья гэвэл ухаан зарах хэрэгтэй. Дэлхийн хүчирхэг гүрнүүд дотроос цөөн хэдэн орон Далай ламыг хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Хөрш ОХУ-н Будагийн шажин шүтлэгтэнгүүд Далаай ламыг нутагтаа урьж чадахгүй байна яагаад ОХУ-н эрх ашиг далай ламаас илүү чухал байна шүү дээ.

Зочин 2018-11-17 66.181.160.32

Хятадтай урт хугацааны тогтвортой гэрээ хий.Хохирлоо бодож гаргаад Женко малаа олны өмнө шүүх хэрэгтэй бн.

Зочин 2018-11-17 66.181.160.32

Төмөр замгүй шороон замаараа алаан болдог африк юмуу хаашаа юм.Энэ олон машин тэрэг зардал ихтэй,ихэнхи нь 2 жилийн дараа төмрийн хог болно байгальд хортой.Зогсоогоод төмөр замаа барь.

Зочин 2018-11-17 202.179.25.204

Хятадыг гуйж нүүрсээ өгч байгаа атлаа пээдийж тэнэглэж дургүйг бүү хүргэ л дээ, та нар!!!! харьцуулбал: цаадуул чинь ЗААН, бид ХУЛГАНА байхгүй юу!!! Хэрээ мэдэхгүй "цор, цор" гээд байвал ЗААН нэг л өдөр бяц гишгэж мэднэ шүү!!!!!

ЖДҮСангаас 500.000.000 авсан ТӨБЗГ Ц.Ням-Осорыг огцруул 2018-11-17 64.119.24.94

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮСангаас албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн Хос эрхэс компанидаа 500.000.000 авч Ард түмнийхээ боломжыг хулгайлсан ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорыг огцруул.

иргэн 2018-11-17 103.212.118.251

ЭНЭ БОЛД ГЭГЧ БУРУУГАА ТОМ ГҮРЭН РҮҮ ЧИХЭХ ХЭРЭГГҮЙ ТА НАРЫН БОДЛОГГҮЙ АЖИЛЛАГААНЫ ГАЙ ЧИНЬ ЭНЭ ШҮҮДЭЭ

батдэлгэр 2018-11-17 103.9.90.51

энэ БОЛД гэгч Нийслэлд ажиллаж байхдаа худал мөнгө бичиж ЗАВШСАН хэргээр ШОРОНД орсон хулгайч ш дээ. Говьалтайн гаальд Амартүвшин гэж самрын хэргээр шоронд орсон хулгайч ГААЛИЙН ДАРГА хийж байна лээ. Хулгайч нар төрд гарчээ...

Аах 2018-11-17 64.119.20.113

Женко хийж бгаа ажил, хятадтай муудуулахаар ажил зохион байгуулсан бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж