Батлан хамгаалахын сайд Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав | News.MN

Батлан хамгаалахын сайд Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Батлан хамгаалахын сайд Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Батлан хамгаалахын сайд Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Франц улсаас Монгол Улсад суух  Элчин сайдаар Филипп Мерлин томилогдоод байгаа бөгөөд өчигдөр /2018.11.16/ УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордноо хүлээн авч уулзлаа.

Монгол, Франц улс нь 1965 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй бол 1966 оноос Франц Улсын элчин сайд Монгол Улсад суухаар томилогдож байжээ.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлсэн үгэндээ Монгол Улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа гуравдагч хөршийн бодлогыг тусгасан бөгөөд бид бүхэн Франц улсыг Монгол Улсын гуравдагч хөрш  орнуудын нэг гэж үздэг. Монгол-Франц улсын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт хурдацтай хөгжиж, түүний дотор хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа тэмдэглэсэн юм.

Монгол Улс, Франц улсын Батлан хамгаалах салбарын өргөн харилцааны нэг илрэл нь Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, төрөл бүрийн хэлбэрийн тусламж дэмжлэг үзүүлэн, манай цэргийн алба хаагчдыг Франц улсын Цэргийн сургуулиудад сургаж, бэлтгэж байгаад талархаж байгаагаа Н.Энхболд сайд энэ үеэр онцлон хэлсэн юм.

2018-2019 оны хичээлийн жилд Франц улсын Дайны коллеж болон цэргийн мэргэжлийн сургалтанд Монгол Улсын цэргийн алба хаагчдыг сургах юм байна.

Монгол Улс НҮБ-д  болон НАТО-гийн тэргүүлсэн энхийг дэмжих ажиллагаанд  оролцсоор ирсэнийг хоёр тал дурдаад, цаашид Монгол Улсад зохион байгуулагдах энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуульд Франц улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй байдал, холбоо, мэдээ, мэдээллийн талаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нь нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдээр харилцан ярилцлаа.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЖДҮСангаас 500.000.000 авсан ТӨБЗГ Ц.Ням-Осорыг огцруул 2018-11-17 64.119.24.94

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮСангаас албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн Хос эрхэс компанидаа 500.000.000 авч Ард түмнийхээ боломжыг хулгайлсан ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорыг огцруул.

Avatar

Зочин 2018-11-17 185.248.160.231

Нямаагийн Энхболд Хаянхярваагийн санал хураалтаас бултаж үнэн нүүр царайгаа харуулсан гэсэн ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж