Амстердам дахь Sotheby’s дуудлага худалдаа 18,6 сая доллар оллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Амстердам дахь Sotheby’s дуудлага худалдаа 18,6 сая доллар оллоо

Гуравдугаар сарын 10-ны орой Sotheby’s дуудлага худалдаа "British American Tobacco" компанийн орчин үеийн урлагийн бүтээлийн худалдаа явуулжээ. Уг дуудлага худалдаагаар нийт 163 эд зүйлс зарсан бөгөөд энэ нь 13,59 сая евро буюу 18,6 сая доллар болсон нь "Reuters"-ийн мэдээлж байгаагаар Sotheby’s Холландын салбарын амжилт эвдсэнээс гадна тус улсад болсон урлагийн худалдааны мөнгөн дүнгээрээ рекорд тогтоожээ. Эдгээрээс Германы зураач Мартин Киппенбергийн "Үлэг гүрвэлийн өндөг" зураг нь 1,45 саяд буюу хамгийн өндөр үнэ хүрсэн байна. Үүнээс гадна Холландын Карела Аппелагийн хэд хэдэн бүтээл өндөр үнэ хүрсэн бөгөөд түүний "Эмгэнэлт толгой" 670 мянгад тулж очжээ.  Мөн тус дуудлага худалдаан дээр Москвагийн авангард зураач Эрик Булатовын "Үсрэлт"/1994/ зураг нь 424 мянган доллараар зарагджээ. Өмнө нь судлаачид энэ бүтээлийг дээд тал нь 244 мянгад хүрнэ гэж тооцож байлаа. Амстердамд зарагдсан эдгээр бүтээлийг Берлинд төрж өссөн  Орос гаралтай Александр Орлов гэгч хүн 1960-аад оноос цуглуулж эхэлжээ. Тэрбээр Европын олон орны зураачдад өөрийн эзэмшдэг "Turmac" тамхины компанийн байрыг гоёж чимэглэхийн тулд зураг захиалдаг байсан бөгөөд энэ компани нь яван явсаар "British American tobacco" компанийн нэг хэсэг болсон ажээ.
                                                                                                                        Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж