Хөрөнгийн зах зээлээс хөлжиж болдог | News.MN

Хөрөнгийн зах зээлээс хөлжиж болдог

Хөрөнгийн зах зээлээс хөлжиж болдог

Хөрөнгийн зах зээлээс хөлжиж болдог

“Үнэт цаасанд урт хугацааны зорилготойгоор хөрөнгө оруулалт хий” хэмээн “Эдийн засаг энгийнээр” номын “Хувийн санхүүгээ авч явах 12 түлхүүр элемент” гэсэн бүлэгт гардаг юм. Эдийн засгийн ухааны суурь зарчмуудыг энгийн, хураангуй, ойлгомжтой болгон танилцуулсан энэ ном “Бүх өндгөө нэг саванд бүү хий” гэж зөвлөдөг. Энэ нь хамаг мөнгөө зөвхөн банкны хадгаламж эсвэл үл хөдлөх хөрөнгө битгий болго гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтаа төрөлжүүл. Хөрөнгө оруулалт гэдэг эрсдэлтэй ажил. Үл хөдлөх хөрөнгө эсвэл корпорацийн үнэт цаасанд хийсэн хөрөнгө оруулалтын үнэ ханш харьцангуй богино хугацаанд гайхалтай өөрчлөгдөж байдаг. Банк танд өндөр дүнтэй хадгаламжийн хүү санал болгох хэдий ч мөнгөний ханшийн уналтын хувь тухайн хөрөнгөний чинь үнэ цэнийг ихээхэн өөрчилж болно.

Үр ашиг сайтай хөрөнгө оруулалт нь үр ашиггүй хөрөнгө оруулалтыг нөхөж байдаг. Тиймээс аль болох үр ашиггүй хөрөнгө оруулалтаас татгалзаж, хөрөнгөө нэг цэгт байршуулах бус тараан байрлуулах нь илүү эрсдэл багатай гэж олонх хөрөнгө оруулагч үздэг. Тэдний амжилтын нэг нууц нь үүнтэй холбоотой. Хөрөнгийн зах зээлээс хөлжиж болдог гэдгийг харуулсан жишээ, бодит түүх өнөө цагт барагдахгүй их. Тэр болгоны дунд сайн, муу аль аль нь тааралдана. Бага гарын хөрөнгө оруулагч гэхэд нэг бус олон компанийн хувьцаанаас эзэмшдэг. Ингэснээр эрсдэл буурч байгаа юм.

“Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх эрсдэлийг ихээхэн бууруулахын тулд нэлээд урт хугацаанд олон төрлийн үнэт цаас эзэмших эсвэл шинээр байнга нэмж худалдан авч байх хэрэгтэй” хэмээн “Эдийн засаг энгийнээр” номонд бичсэн байна. Хөрөнгө оруулагч дунд хугацаанд үнэт цаасыг янз бүрийн төрөл ангиар эзэмшиж байснаар өндөр ашиг олох бөгөөд ашгийн хувь хэмжээ хэлбэлзэх нь харьцангуй бага. Хөрөнгийн зах зээлээс дараа дараагийн бизнестээ хөрөнгө оруулалт хийсэн эрхмүүд энэ зарчмаар ажилласан байдаг.

Хүмүүс санхүүгийн хувьд ихээхэн боломжтой болмоор байгаа бол хуримтлуулсан мөнгөө хангалттай ашиг өгөхүйц хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй. Өнгөрсөн үед, одоо ч ялгаагүй үнэт цаасны зах дээр хийсэн хөрөнгө оруулалт ихээхэн ашигтай байна. Аливаа хөрөнгө оруулалт ямар нэг тодорхойгүй байдлыг илтгэж байдаг боловч олон компанийн хувьцаанаас урт хугацаанд эзэмшсэнээр хадгаламжийн данс, бонд, мөнгөний зах зээлийн хөрөнгө болон эдгээртэй ижил төстэй санхүүгийн бусад хэрэгслээс илүү их ашиг олохоор болно. Энэ талаар “Эдийн засаг энгийнээр” бүтээлээс дэлгэрүүлж үзэхэд гэмгүй.

Өөрийн санхүүгийн ирээдүйд санаа тавьдаг хүмүүс орон сууцны урьдчилгаа төлбөр, хүүхдүүдийнхээ дээд сургуульд сурах зардал, тэтгэвэрт гарах үе зэрэг тодорхой зорилготой мөнгө хурааж, хөрөнгө оруулалт хийдэг. “Дахиад хэлэхэд, мөнгө хурааж хуримтлуулах ажлаа аль болох эрт эхлэх нь чухал юм шүү” гэж бидэнд “Эдийн засаг энгийнээр” номын зохиогч хэлж, зөвлөж байна. Тамхиныхаа мөнгөөр тэрбумтан болсон залуугийн тухай та өмнө нь сонсож байсан уу. Энэ залуугийн түүх бол Өмнөд Солонгосоос төрсөн 50 дахь тэрбумтны бодит түүх юм. Тэр залуу 26 нас хүртлээ тамхи татдаг байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам өдөрт татах тамхиных нь тоо нэмэгдэж байв. Тэр үүнийгээ нэг л өдөр ухаараад зогсохгүй тамхинаас гарахаар эрс шийджээ.

Гэхдээ тэр тамхиныхаа мөнгөөр хувьцаа авч байхаар өөртөө амласан юм. Учир нь тэр нэг тамхи татахдаа нэг хувьцааны үнэ үгүй хийж байгаагаа ойлгосон хэрэг. Ингээд өдөр бүр тамхи авах мөнгөө хуримтлуулан хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, үнэт цаасны зах зээлийн тухай мэдээллийг цаг алдалгүй хүлээн сонсдог болов. Энэ нь цаашдаа улам сонирхлыг нь татаж, хөрөнгийн зах зээлээр өөрийнхөө хэмжээнд илүү мэргэшиж, хувьцаанд хөрөнгө оруулдаг болжээ.

Түүний энэ цөхрөлтгүй хичээл зүтгэл нь чинээлэг болгоод зогсохгүй тэрбумтан болох замыг нээсэн байдаг юм. Та үүнийг уншаад миний хувьцаа аваад тэрбумтан болох ч хол байна гэж өөрийгөө чамлах маягтай бодсон ч байж магадгүй. Хэрэв тийм бол энэ бодлоо толгойноосоо авч, харин би яагаад тэрбумтан, үгүй юм гэхэд хувьцаанаас саятан болж болохгүй гэж. Ингэж нэг бодоод үзээрэй. Хөрөнгийн зах зээлээс олсон хувьцааны ашиг, өгөөжөөрөө өөрийн бизнесээ эхлүүлсэн, түүнийхээ гарааны санхүүжилтийг бий болгосон хүмүүс цөөнгүй. Хувьцаагаар хөлжсөн хүмүүсийн түүх дуусахгүй их. Ялангуяа дэлхийн хэмжээнд авч үзвэл дийлэнх чинээлэг эрхмүүд хувьцаанаас, хөрөнгийн зах зээлээс өөрсдийн амьдралаа сэтгэл зовох зүйлгүй аваад явчих хэмжээний хуримтлал үүсгэж  чадсан байдаг. Тухайлбал, Жорс Сорос. Банкны хувьцаагаар тоглон баяжсан түүний талаар “Гүүглэ” дотор хангалттай их мэдээлэл байгаа. Тэндээс авах зүйл их.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэр өнгөлдөггүй. Гэхдээ энэрэнгүй үйлстний жагсаалтыг тэр байнга тэргүүлдэг. Дараагийн хувьцаанаас эхэлсэн хөрөнгөтөн бол Уоррен Баффет. Түүний нэр хөрөнгийн зах зээлд домог. Дэлхийн хамгийн одтой хөрөнгө оруулагчдын нэг тэрбээр хар багаасаа энэ зах зээл рүү орж ирсэн байдаг юм.

Уоррен хөрөнгө оруулах ажлаа 11 настайгаасаа эхэлсэн гэдэг. Тэр үед “City service” компанийн гурван ширхэг хувьцааг 30 ам.доллараар худалдан авч, эгчтэйгээ хамтран эзэмшжээ. Тэрхүү гурван ширхэг хувьцаа нь 27 доллар болтлоо унасан ч удалгүй 200 болж өссөн гэдэг. Энэ бол түүний хөрөнгийн зах зээл дээрх анхны сургамж бас дараа дараагийн шинэ хөрөнгө оруулалтын эхлэл нь болсон байдаг юм.

Б.ОДЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-17 66.181.167.26

Хөрөнгнийн бирж яг одоо бол луйвар хийж байгаа гэдгийг олон нийт ойлгоорой. Санхүүгийн зохицуулах хороотой хуйвалдаж хүүгүй мөнгө босгож ямарч тооцоолол байхгүй байдлаар хувьцааг олон нийтэд гаргахыг зөвшөөрч байна. Энэ нь нэг ёсондоо шууд луйвар юм. Хуралд нь очоод суухаар шууд загнана. Энэ асуудал говь компанийн хурал дээр Баатарсайхан гэдэг нөхөр шууд загнаж байсан.

Avatar

Үлгэр 2018-11-17 202.21.120.147

Энэ бол зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн, хөрөнгө санхүүгийн хууль журам чанга хэрэгждэг улс орнуудад боломжтой зүйл. Монголд бол үлгэр. Тиймээс гадаадын хөрөнгийн бирж дээр тоглодог монголчууд их олон болсон юм билээ.

Avatar

neeree 2018-11-17 202.126.89.243

Oilgoj avmaar l b.na. Bolomj bol baih shig b.na.

Avatar

Монгол бол шал өөрөө 2018-11-17 65.49.68.158

Хамгийн гайгүй компанийн хувьцааг аваад олон жил болж бн. Жилийн ноогдол ашиг гэж инээдтэй хэдхэн төгрөг өгдөг. Яг ноогдол ашиг хуваарилах болохоороо компаниуд элдэв шалтаг тоочин бусад зардалруугаа ихэнх мөнгөө нуучихдаг. Энийг хянаж бга хүн нь өөрөө бас хахуульд автчихсан, хувь аваад амаа таглуулаад хамт хоол, дайллаганд уригдаж тансаглаад суудаг хүн байдаг. Монголд яг жинхэнэ хувьцааны зах зээл төлөвшөөгүй, хяналт, зохицуулалт маш муу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж