Такакэйшёо башёг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Такакэйшёо башёг тэргүүлж эхэллээ

Такакэйшёо башёг тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё талдаа ороход хоёр өдрийн барилдаан үлдлээ. Фүкүкока хотод болж буй башёг комүсүби Такакэйшёо ганцаараа зургаан даваатай тэргүүлж эхэллээ. Тэрбээр өнөөдөр комүсүби Кайсэйгээр даваагаа ахиуллаа. Мөн озэки Такаясү Тамаваши Б.Мөнх-Оргилыг давснаар таван даваатай болж, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Түүнтэй адил таван бөх таван даваа, нэг унаатай болсон байна.

Аваргуудаас ганц Кисэносато барилдаж байсан ч дараалан дөрөв унаж башёг орхисон.

Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар гурван даваатай болсон бол Таканинова А.Баасандорж хоёр, Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн нар ганц даваа аваад байна.

Кюүшюү башё маргааш долоо дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Маэгаширагийн 2-с барилдаж буй Точиозан озэки Такаясүг тав дахь өдрийн барилдаанд давав. 2018.11.15, Кюүшюү башё

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж