Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын  хамтын ажиллагааны байгууллагын “ Монгол улсын Анхан ба хоёрдах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-тэй хамтран  “Монгол улсын Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн яаманд  зохион байгуулагдлаа.

Сургалтанд сургалт эрхлэх 21 байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцлоо. Сургалтыг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нээж үг хэллээ.

Сургалтанд Япон улсаас  Олон улсын эрүүл мэндийн судалгааны төвийн Анагаах ухааны боловсролын төгсөлтийн дараах сургалтын ахлах зөвлөх Мураоко Акира уригдан ирж “Монгол улсын Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдвээр, “Анхан болон хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки “ Хөтөлбөр боловсруулах арга зүй, үе шат” сэдвээр, АШУҮИС-ийн багш Б.Баттогтох  “Ерөнхий мэргэжишил судлал сургалтын хөтөлбөрийг боловсруулсан явц” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

2018 оны 5 сард Япон олон улсын  хамтын ажиллагааны байгууллагын “Монгол улсын Анхан ба хоёрдах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадамжид сууриласан “Ерөнхий мэргэшил судлал” сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж сургалтыг эхлүүлсэн.  Иймд бусад мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.

Энэ сургалтын үр дүнд сургалт эрхлэх байгууллагууд мэргэшлийн чиглэл тус бүрээрээ сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулах ажлын эхлэл тавигдах юм.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж