Төрийн өмчийг хямд худалдсан албан тушаалтныг шалгаж байна | News.MN

Төрийн өмчийг хямд худалдсан албан тушаалтныг шалгаж байна

Төрийн өмчийг хямд худалдсан албан тушаалтныг шалгаж байна

Төрийн өмчийг хямд худалдсан албан тушаалтныг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Увс аймагт хийх хяналт шалгалтын ажлаа эхэллээ. Ажлын хэсгийг ажиллах явцад дараах зөрчлүүд илрэв.

Тухайлбал, Увс аймгийн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Нямтуул нь өөрийн хувийн эзэмшлийн 81-67 УВХ улсын дугаартай 1995 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн “Hyundai 5 ton truk” маркийн жижиг оврын краныг төрсөн дүү Р.Ариунаагийнхаа найзын “Агь Гурван-Эрдэнэ” ХХК-д шилжүүлж, улсын дугаарыг 97-15 ХОҮ болгон өөрчилж, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани болох “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 47.950.000 төгрөгөөр шууд гэрээ байгуулан нийлүүлснийг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Р.Нямтуул нь компанийн үндсэн хөрөнгөд 102.800.000 төгрөгийн бүртгэлтэй байсан 05-50 УВА улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн “Ланд крузер 200” маркийн авто машиныг дуудлага худалдаанд оруулж зах зээлийн дундаж үнээс хямд үнээр буюу 6.600.000 төгрөгөөр жолоочдоо худалдсан. Түүнчлэн тус компанийн үндсэн хөрөнгөд 107.560.120 төгрөгийн бүртгэлтэй байсан 13-83 УВА улсын дугаартай автокраныг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6.400.000 төгрөгөөр худалдан борлуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Тэрээр дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө эдгээр авто техникүүдийг хэт хуучирсан гэж танилцуулан хямд үнээр худалдах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар гаргуулсан байв.

Эх сурвалж: АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-16 103.57.93.27

Хүмүүс Наранхүүгийн дүү болмоор байна гэж мөрөөдөөд байсан одоо харин энэ нөхрийн жолооч болохыг хүсэж эхэллээ дээ. 200 приусын тал үнээр аваад л сайхан юмаа

Avatar

Зочин 2018-11-16 122.201.23.226

Солонгосд энэхүү крануудыг бараг 12 жилийн өмнө хог дээр хаясан ашиглалтын хугацаа дуусан техникүүд байна. . Жолооч нь тордож Монголчилж өдий хүргэсэн дээ.

Avatar

aa 2018-11-16 64.119.25.127

Mongol turiin, Mongol dargiin, Mongol hunii uchuuhen amin huvia bodson hamgiin engiin jisheee bn daa !

Avatar

Зочин 2018-11-16 66.181.188.113

ЭНЭ БОЛ БАРИГДСАН НЭГ Л ХУЛГАЙЧЫН ЖИШЭЭ. МОНГОЛ ТӨР ИЙМ ХОГИЙН ХУЛГАЙЧУУДААР ДҮҮРЭЭД БАЙГААГ ОРОЙТСОН Ч ГЭСЭН МЭДЭЖ АВЧ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ. ДАХИАД САЙН ШАЛГАВАЛ ЦААНА ЧИНЬ ӨЧНӨӨН ОЛОН ХУЛГАЙЧУУД МОНГОЛЫГ ЦӨЛМӨЧИХӨӨД ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД СУУЖ БАЙГАА. ТӨРД ШУРГАЛСАН ЭДГЭЭР ХУЛГАЙЧ НАРЫГ ХЯТАДЫН ЖИШГЭЭР БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ЦААЗААР АВЧ БАЙЖ Л БУСДАД НЬ СУРГАМЖ БОЛЖ ЭНЭ АСУУДЛЫГ ЗОГСООНО.

Avatar

Зочин 2018-11-16 202.72.245.203

ТӨР ЗАСГИЙН ОРОЙД БААХАН ХУЛГАЙЧ СУУГААД ШААЖ ӨГЧ БАЙХАД ДУУРИАЛГҮЙ ЯАХ ВЭЭ ДЭЭ

Avatar

Зочин 2018-11-16 202.21.105.26

Хаа газрын хурган дарга нарын л хийдэг зүйл шдээ. Манайхан хэнийгээ ч хэлэлтгүй, жижиг томгүй бүгд хулгайч нар. Нийгэм нь бүхэлдээ хулгайд идэгдсэн.

Avatar

хртаэрх 2018-11-16 150.129.141.224

Хурган захирлууд газрын мухарт дураараа дургиж, авто машины ченж болжээ бүр.кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж