Сагсчид Коста Рикад хожигдсон ч хасагдах шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Сагсчид Коста Рикад хожигдсон ч хасагдах шатанд шалгарлаа

Сагсчид Коста Рикад хожигдсон ч хасагдах шатанд шалгарлаа

БНХАУ-ын Шиамень хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн лигийн финалын тэмцээнд оролцож буй Монголын баг хэсгийн гурав дахь тоглолтод Коста Рикагийн багт хожигдлоо. Энэхүү тоглолт 16:15 онооны харьцаагаар энэ цагт өндөрлөлөө.

Тоглолтын цаг дуусахаас нэг минутын өмнө Монголын баг 13:11-ээр хожиж явсан ч Коста Рикагийн залуус оноог тэнцүүлж, улмаар төгсгөлд 16:15-аар хожлоо. Сүүлийн дөрвөн секундэд торгуулийн хоёр шидэлтийг Ч.Ихбаяр алдсанаар манай залуус оноог нөхөж чадсангүй хожигдлоо.

“А” хэсгийн эхний тоглолтод Мексикийг хожсон ч Герман, Косто Рикагийн багт хожигдсон Монголын баг цааш хасагдах шатанд шалгарч чадав. Манай залуустай "D" хэсгийн гуравдугаар байраар шалгарсан баг маргааш өрсөлдөнө. Хэсгийн тоглолтууд энэ цагт үргэлжилж байна.

3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн лигийн финалын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг өрсөлдөж байна. Өнөөдөр хасагдах шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорно.

“А” хэсэг: 

  • Мексик – Монгол15:17
  • Герман– Косто Рика 21:10
  • Монгол – Герман16:21
  • Мексик– Коста Рика 21:12
  • Герман – Мексик
  • Монгол – Косто Рика 15:16

Монголын багийг энэ удаа өнгөрөгч аравдугаар сард Аргентиний Буэнос Аэрост болсон залуучуудын олимпийн наадамд оролцсон тамирчдаар бүрдүүлсэн билээ. Багийн бүрэлдэхүүнд 18 насны Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл нарын тамирчид багтсан бол дасгалжуулагчаар С.Тулга ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж