Засгийн газрын хуралдаанаар хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффисын барилга болгохоор барилгын ажлыг эхлүүлээд дутуу орхисон. Тэгвэл тус барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах шийдвэрийг өчигдрийн Засийн газрын хуралдаанаас гаргажээ. Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа.
-Конторын зориулалтаар барьж эхэлсэн барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэр гарлаа. Ямар эмнэлэг байх вэ?
– Хууль зүйн яамны харьяанд шилжүүлж конторын зориулалтаар ашиглах шийдвэр гарсан байсан. Энэ шийдвэрийг эргэн харж Хуульзүйн яамны харьяанаас Эрүүл мэнд, спортын яамны харьяанд шилжүүлж, 260-аас доошгүй ортой нэгдсэн эмнэлэг болгон ашиглахаар шийдвэрлэжээ. Цаашид барилгыг орчин үеийн стандартаар зохион байгуулж Хүүхдийн тасаг, мэс заслын тасаг, төрөх тасгуудыг байгуулах юм байна. Мөн төрийн алба хаагчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхаар болжээ.
-Хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа вэ?
-Орчин үеийн стандарт бүхий нэгдсэн эмнэлэг байгуулахад цаашдаа 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоо гарсан. Энэ мөнгөнд эмнэлгийн зориулаьлттай болгох барилгын засвар, шаардлагатай тоног төхөөрөмж, бусад зардал багтаж байгаа. Бид энэ оны наймдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
С.ОТГОН