Ц.Нямдорж: Төсвийн хориг З.Энхболдын найруулсан хор | News.MN

Ц.Нямдорж: Төсвийн хориг З.Энхболдын найруулсан хор

LiveЦ.Нямдорж: Төсвийн хориг З.Энхболдын найруулсан хор

Ц.Нямдорж: Төсвийн хориг З.Энхболдын найруулсан хор
19 : 28
2018-11-16

Байнгын хороо: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Төсвийн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны хуралд оролцсон нийт гишүүдийн 75 хувь нь хоригийг дэмжээгүй юм.

Төсвийн хориг хэлэлцэж байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар орж ирсэнгүй хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол шүүмжлэв. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэлээд бухимдсан юм. Тэрбээр төсвийн хориг Ерөнхийлөгчийнх биш З.Энхболдын найруулсан хор гэж шүүмжилсэн юм. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад төсвийн хоригийг хуралд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй.

Т.ДАВААНЯМ

19 : 00
2018-11-16

Ц.Нямдорж: З.Энхболд оо чи хэн бэ

Төсвийн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв. Уг хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Төрийн тэргүүний зүгээс ирэх оны төсөвт яагаад хориг тавих болсон талаар тайлбар өгч байгаа юм.


УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

-Миний хувьд Ерөнхийлөгчийг буруутгахгүй байна. Та зөв зүйтэй мэдээллээр хангах асуудалд анхаарах ёстой. Гэтэл таны хариултаас харахад тэгж чадахгүй байна. Хүн ярьсан хэлсэн зүйлийнхээ эзэн нь байх хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын бүлгийн 26 гишүүнийг “Та нар байсан ч байгаагүй ч болно” гэдэг байсан. Гэтэл та хориг дээр 42 гишүүн баталсан байна гэж шүүмжиллээ. Засгийн газрын өргөн барьсан төсвийг тэр чигээр нь батлах ёстой гэж байна. Та УИХ-ын дарга байсан хүн шүү. Таны яриагаар бол төсвийг заавал УИХ-аар хэлэлцээд байх шаардлагагүй гэж ойлгож болох уу.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Чуулганы танхимд нийт 26 гишүүн байж байгаад хүний кноп дараад төсөв баталсан юм. Б.Чойжилсүрэн гишүүн чуулганы танхимаас гарч ирээд “хүний кноп дарчихлаа” гээд тайлбар хийж байсан.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Х.Баттулгыг гишүүн байсан, сайд байсан, З.Энхболд гишүүн байсан, УИХ-ын дарга байсан. Ийм байж хориг тавьсныг гайхаж байна. Та нар 30 гэр бүл гэж гаргаж ирээд эцэст нь “өөрсдөө ол” гээд орхисон. Хоёрт, гишүүдийн тойрогт хуваарилсан төсвийг “гишүүдийн мөнгө” гээд яриад байх юм. Ямар учиртай юм бэ. Чи ч гишүүн байхдаа тойрогтоо тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд төсөв батлуулдаг байсан. Одоо ч тэр ажил явагдаж байна. Чи УИХ-ын дарга байхдаа “Шинэ сум” төсөлд 35 тэрбум төгрөг өгч байсан. Мартсан уу? Чи Ерөнхийлөгч, парламентын хооронд яс хаядаг хэн бэ.  Чи гишүүнийг өрөөндөө дуудаж ирээд төсөв ярьдаг хэн бэ.  ЖДҮХС гээд яриад байх юм. Мал хамгаалах сантай чиний нэр яаж холбогдож байгааг ярь. Чиний зурагтай, авсан зээлийг чинь гаргаад тавьчихсан байна. Энэ хориг Х.Баттулгын хориг биш ээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ерөнхийлөгч хуулийн зөвлөх авдаггүй юм уу гэсэнд манай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга албан бусаар хуулийн зөвлөх хийдэг гэж хэлж байсан. Ерөнхийлөгч ийм хориг тавьж байгаад би гайхаж байна. Төсөвт бүхэлд нь хориг тавьсан бол гарах гарцыг нь багтааж өгөх ёстой.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Төсвийн байнгын хорооны хуралдаж байгаа байдлыг харахад сэтгэл дундуур байна. Хоригт туссан хэд хэдэн санааг хэрхэн тайлбарлах, хэн тайлбарлаж байгаагаас хамаарч яриад байна. Бүхэлд нь харах юм бол гурав, дөрвөн жилийн дараа эдийн засаг эрсдэлд орохыг сануулсан хориг юм. Энэ хоригт хууль зөрчөөд, хуульгүй бичигдсэн зүйл байхгүй. Хамгийн гол санаа нь нэг болон зургадугаар зүйлд тусгасан байна. Хориг дээр ажил хэрэгч байдлаар хандах юм бол төсвөө сайжруулах боломж байна гэж би харж байна.

Төсвийн байнгын хорооны хурал үргэлжилж байна.

Т.ДАВААНЯМ

18 : 09
2018-11-16

Байнгын хороо: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Байнгын хорооны 19 гишүүнээс 11 нь хуралдаа сууж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэж эхэллээ. Хуралд оролцож буй гишүүдийн гуравны нэг нь дэмжвэл хоригийг хүлээж авна. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоригийг хүлээж авахгүй гэдэг дээр санал нэгдсэн юм. Төсвийн байнгын хорооны дараа нь Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Т.ДАВААНЯМ

16 : 36
2018-11-16

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-дахь МАН-ын бүлгийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын  тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан асуудлыг  хэлэлцлээ. Ерөнхий сайдын хувьд хоригийг хүлээн авах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн ч Сангийн сайд болон бүлгийн гишүүдийн олонхи нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдэгт санал нэгджээ. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороогоор орж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХОРИГТ: 

  1. Төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага, …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчсөн.

Урьд өмнө байгаагүй хэмжээний асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн нь дэлхий нийтийн эдийн засагт хямрал, доргилт үүсэх нь тодорхой болсон үед байж боломгүй, эрсдэлтэй болчимгүй бодлого болжээ.

  • 2.Олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилж, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан. Энэ нь Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11-д заасан “зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх” шаардлагыг зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-ийн “хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн суурь зохицуулалтуудад нийцэхээргүй байна.
  • 3.Нүүрсний экспортыг 42 сая тонн хүртэл өсгөн, уул уурхайн салбарын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 их наяд төгрөгт хүргэхээр тусгасан. Үүнийг Үндэсний аудитын газар биелэхээргүй хийсвэр орлого, эрсдэл болно гэж дүгнэсэн бөгөөд энэ нь мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-ийн “жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх” зохицуулалтад нийцэхгүй, зөрчилдөж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч, дэлхийн эдийн засагт аюулын дохио хангинаж байгаа нөхцөлд хэт өндөр, хийсвэр орлого төсөвлөх нь эдийн засгаа санаатайгаар хорлох, зардлыг хэт өсгөснөө хаацайлах, хуурах оролдлого мөн бөгөөд урьд жилүүдэд ийм хандлага гарч улс орны эдийн засгийг сүйтгэн доройтуулж байсныг мартах ёсгүй юм.

  • 4.Хоёр жилийн дараагаас төлөгдөж эхлэх ёстой гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд хүрсэн байхад сүүлийн гурван жилийн нийлбэрээр 7 их наядын алдагдалтай төсөв баталж Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүллээ. Энэ нь төсөв батлахад зайлшгүй харгалзан үзэж баримтлах ёстой “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилтууд болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэхээргүй байна.
  • 5.Төсвийн зарлагыг 11.5 их наяд байхаар баталсан хэрнээ ирэх онд инфляцийг 8 хувьд барих зорилт тавьсан нь огт авцалдахгүй, Монгол банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлж арилжааны зээл хумигдах, үр дүнд нь иргэдийн ажил эрхлэлт, орлогыг эрс хумих нөхцөл бүрдэх, хүний хөгжлийг тооцоолоогүй, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хэмжигдэхүүнийг тусгаагүй зэрэг засаж залруулах зүйл олон байна.
  • 6.Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон бусад зээл олгодог сангуудын зээлийг төрийн захиргааны байгууллагаас олгодог байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн таслан зогсоож, улсын төсөвт батлагдсан эх үүсвэрээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй бизнесийн зарчмаар зээлдүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьж батлуулах шаардлагатай. Товчлон хэлбэл ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд жилийн 3 хувийн хүүтэй зээл авч болохуйц нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Мөн гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна. Эдгээр алдаа завхралыг бүрэн засаж, улс орны эрх ашиг, аюулгүй байдал, хөгжлийн бодлого, зорилтод нийцүүлэхийн тулд Монгол Улсын 2019 оны төсвийг дагалдах хууль тогтоомжуудын хамт шинээр боловсруулан, Улсын Их Хурлаар дахин хэлэлцэж батлах шаардлагатай" гэж үзсэн юм.

МАН-ын бүлгийн даргаар өчигдөр УИХ-ын гишүүн С.Тогтохсүрэнг томилсон юм.

Ш.АДЪЯАМАА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-16 78.109.23.2

Зи Энхболдоо нээрээ чи муу ер нь хэн юм бэ. Хэн болчихоод Монголын төр лүү дураараа нулимж, пээдийгээд байдаг шаар вэ. Бэлтрэгэн нүдлэсэн муу хорон санаат Исмэл чинь явсан газар болгондоо хутгуур хор сэдэж найруулж явах юм. Зайлаач муу гөлгөө.

Avatar

Шүүмжлэгч 2018-11-16 202.21.106.138

Нямдорж гуай Төсвийг халигуулан цалигуулан батлахдаа сайн төсөв гэж бодсон байх. Өөрсдийнх нь мөрөөдөл, бүлгийн эрх ашийг дэндүү өндөрт тавьсаны гай , төсвийг Улс орны эрх ашигт нийцүүлэх талаас нь өнгийж хараагүй нь л өнгөөгийн хориг шүүмжлэлд өртсөн хэрэг. Энхболдыг буруутгах гэж байгаа бол үндэслэл сайтай , барьцтайхан юмаар барьж ноолохоо бодох хэрэгтэй.Түүнээс зүгээр л хувийн хороссон, шарлахсаныгаа улсын эрх ашигтай хутгаж завааруулаад хэрэггүй юм. Нямдорж Монгол төрөөс насаараа хооллосон.

Avatar

зочин 2018-11-16 59.153.112.167

ОТ-н гэрээ гээд зөнөө муу гэрээнд хамгийн шударгаа гайхдаг Нямдорж дуугарахгүй байдаг. Түүний дэргэд Зи бол ТТ-г хятада өгөх гэрээг зогсоож чадсан гавьяатай хүн. Тйим учраас л Энэ Нямдорж занаад байна даа янз нь

Avatar

Зочин 2018-11-16 78.109.23.2

Нямдож үнэн ярьж байна.З.Энхболд бол угийн муухай явуургүй, монголын төрийн хорчин, төрийн өштөн мэт харагддаг.Их хурлын дарга байхдаа МАН-ынхан төдийгүй АН-ханаараа нэг наадсан. Зандаахүүгийн Энхболд өөрийнхөө энэ муухай хорон санаандаа баглуулаад өөрийнхөө дэндүү муухайг мэддэггүй байх. Ард түмэн ийм хүнийг бүрцаанаасаа үзэн яддаг.Энэ хүнч яахав хорвоогоос эх оронгүй хоржоонтой хорчин чигээрээ зайлах биз. Үр хүүхэд нь нүглийг нь даадаг л байгаа даа

Avatar

Зочин 2018-11-16 103.229.121.148

Зика вирусыг гоё хэлсэн шүү.Тэр бол хонзогногч түүний тэр зан заримдаа яг сэтгэцийн өвчтэй хүн шиг санагддаг шүү.

Avatar

Ганаа 2018-11-16 59.153.114.23

Шинжлэх ухааны төсөв дээр баахан зурагтай түүхийн ном хэвлэнэ гэсэн бол буруу шд. Онолын судалгаа Ахиулах л юм хийхэд мөнгө тавь

Avatar

зочин 2018-11-16 202.131.225.150

монгол улс ардчилал чөлөт зах зээлийн замд шилжээд 30 шахам жил болоход Хууль, боловсрол, Эм-ийн салбараас бусад нь зах зээлийн зарчимд овоо орж хөгжиж байгаа. энэ хугацаанд хуулийн салбарыг 25 жил толгойлсон энэ ёдор толгойд өмхий дөрвөд, наанаа шударга царайлж цаанаа луйвар хийсэн хуурамч дүртэн, мөнгө өгвөл эх орноо худалдахаас сийхгүй хятадын тагнуул энэ хүн монгол төрд үнэхээр нөхөж баршгүй гайучруулж байна. ийм ёс суртахуунтай, ийм харьцаатай хүн хуулийн сайд 25 жил хийхэд улс яаж өгсөхө

Avatar

Зочин 2018-11-16 66.181.160.23

Монгол улсын ИХ хурал дээр уг нь ажил төрлөө л яримаар байдаг. Хуулийн сайдаасаа эхлээд уг асуудал оруулж ирсэн хүнийг нь дайрч доромжлоод ирэхээр хурал биш бөөн улс төр өс хонзон болчих юмаа. Ийм УИХ тарвал ард түмэнд л ашигтай. Төрийн ажлыг хийх наад захын соёл ухамсар ёсзүй алга. Олон жил болсон гишүүд өөрсдийгээ төр гээд бат итгэчихсэн. Монгол төр нэг л бишээ.

Avatar

Зочин 2018-11-16 182.160.35.52

АН засаг төрд гарахаар л Монгол улс завхарч нурж унадаг. Төрийн албыг бужигнуулж намаар ялгаж хөөж тууж хулгайч удамтай найз нөхөд хамаатан саднаа төрд шургуулж тогтсон зөв системийг эвдэн бусниулдаг. 96-2000 он 12-16 оныг ХАР. Одоо гэмгүй царайлцгааж бүх гэм нүглээ бусад руу чихээд элдвээр жүжиглэж байна. АСЕМ ажнай батэрдэнэийн олон зуун тэрбумын нүүрсний хулгай бондууд эрдэнэтийн 49 хувь гээд цуварч өгнө. Хажууд нь ЖДҮ бол зүгээр л буцаан төлөгдсөн задгай мөнгөний хэрэг.

Avatar

Зочин 2018-11-16 202.131.225.249

Нямдорж гуайг зарим хүн их муулдаг гэхдээ энэ улс төр ийм олон жиг шудрага имежээ алдаагүй хэрэгтэй цагт хэрэгтэй үед хэнд зарчмын баримттай зүйл ингэ хэлж байгаа хүн алгадаа үнэхээр хатаагдсан хар хайрцаг бодит байдаг ийм л байна муулаад байгаа хар хайрцагны нууц тайлагдах болоогүй байна

Avatar

zochin 2018-11-16 202.170.68.38

hen ch ingej Nyamdorj guai shig shuud heldeggui. toiruulaad l baidag. harin nyamdorj guai yag l shuud l helchihdegeeree adluuldag hun dee. Mongol toriin har hun mun gej uzdeg.

Avatar

Зочин 2018-11-16 202.179.24.138

З.Энхболд одоо хааны ИСМЭЙЛ тайж болсон юм уу.

Avatar

Зочин 2018-11-16 202.179.24.138

З.Энхболд одоо хааны ИСМЭЙЛ тайж болсон юм уу.

Avatar

Зочин 2018-11-16 202.179.24.138

Нямдож үнэн ярьж байна.З.Энхболд бол харсаар байтал нэг явуургүй,улс төрийн хорчин,улс тарийн өштөн хүн харагддаг.Харахад хүн андашгүй,Их хурлын дарга байхдаа МАН-ынхнаар бүр нэг наадсан энэ нь Уг нь УИХ-д сууж байгаа гишүүн бүр ард түмний тодорхой хэсгийн төлөөлөл дөө. З.Энхболд мэддэггүй байх. цаанаасаа нэг үзэн ядсан байдаг.Энэ хүн хорвоо дээр эх орон ч биш хоржоонтой хорчин байсаар дуусахдаг.Хүн хорвоод босож,бүдэрч явдаг,яснаасаа өс санаж явах нь өөрт нь ядаргаатай баймаар.

Avatar

Зочин 2018-11-16 43.228.131.182

З.Энхболд бол манай ардчилсан намд хэрэггүй хорчин

Avatar

Зочин 2018-11-16 202.21.111.218

Хориг тавих асуудлаар зөвлөх нь УИХ гишүүн З.Нарантуяа нь юм биш үү. Өөрөө өөрийнхээ идсэн тогоо руу нулимж буй мэт харагдаад байх юм.

Avatar

Зочин 2018-11-16 202.131.225.249

За Нямдорж гуай наад Зика гөлөгөө нэг байх ёстой газар нь хүргээд өгөөрэй дандаа хор хов роёр утгаж жинхэнэ монголын улсын ерөнхийлэгчийн өмнөөс болохгүй бүтэхгүй болгоныг хийж байгаа хэрүүл заргаас өөр юм хийдэггүй жинхэнэ улт төрийн бузар байгаа юм даа АН 33 суудалтай байсаныг 9 болгочихоод одоо ичихгүй АН олдсон ганц суудлыг нь эзэлчихээд Ерөнхийлэгчийг байхгүй болгох ажлыг гаргууд хийж байгаа сүг байгаа юм

Avatar

Зураач 2018-11-16 90.207.10.129

Тэхээр зураг төсөлгүй барилга бариад гацаад байх нь зөв юм уу? Төсөл төгс байх ёстой биш үү? Жишээ нь: Британид бол төсөл проект төгс болсоны дараа төсөвт суулгадаг.

Avatar

Зочин 2018-11-16 66.181.181.249

Ц.НЯМДОРЖ МОНГОЛ ТӨРИЙН ТУЛГУУР, ШАЛГАРСАН ЭХ ОРОНЧ ХҮН.

Avatar

Зочин 2018-11-16 202.179.25.240

Чи УИХ-ын дарга байхдаа “Шинэ сум” төсөлд 35 тэрбум төгрөг өгч байсан. Мартсан уу? Чи Ерөнхийлөгч, парламентын хооронд яс хаядаг хэн бэ. Чи гишүүнийг өрөөндөө дуудаж ирээд төсөв ярьдаг хэн бэ. ЖДҮХС гээд яриад байх юм. Мал хамгаалах сантай чиний нэр яаж холбогдож байгааг ярь. Чиний зурагтай, авсан зээлийг чинь гаргаад тавьчихсан байна. Энэ хориг Х.Баттулгын хориг биш ээ.

Avatar

Зочин 2018-11-16 96.90.177.161

e/z XOPIG/kp-p baritsaalax

Avatar

tc 2018-11-16 96.90.177.161

lalpyyd mini 100 GANAAG ajild opyyl,KOMPANI DAMPUUPUULCAN.\necbel NAIDBAPGYI daplagchtai xyibaldaad baina yy. Zaydana shyy .

Avatar

Зочин 2018-11-16 202.9.42.97

Эргүү ац БҮХЭЛД нь гэж ганц үг оруулаад өөрөө бүдрээд уначихсан

Avatar

Зочин 2018-11-16 150.129.142.183

үнэн л дээ зика хѳгжлийн банк эрдэнэт чингис бондод амаа жимийгээд суусан хүн одоо нэг их шудрага хүн болчихож гэнэ

Avatar

Зочин 2018-11-16 64.119.25.144

З.Энхболд зөв юм хийх хүн биш гэдэгт би эргэлздэггүй! Гэвч УИХ-ын гишүүд тойрогтоо тэрбумаар мөнгө хувааж авахаар төсөвт заасныг бид яагаад ч зөвтгөж болохгүй ээ!!!!! Зөвхөн энэ үндэслэлээр л төсөвт хориг тавих хангалттай үндэслэл байна!!!!!

Avatar

Жочин 2018-11-16 202.21.106.138

Нэг тойрогт л найман тэр бум уу. ядуу өлсгөлөн биднийгээ худалдаж авах их мөнгө бэлдэж байна даа. Одоо л бид баяжих нь дээ. Томчуудын карма руу орчихгүй бол .

Avatar

Хаха 2018-11-16 66.181.161.57

Жанхуугийн гэнэт гэгээрч залгиж цусалсан мөнгөө ард түмэндээ барих гэж бгаам аа. Төсөв хэмнээд бна танаад бна айн! Өөрийнхөө мөнгөөр хийх гд бнаа!

Avatar

Зочин 2018-11-16 66.181.187.145

З энхболд зайлаад өгөөч хорчин муур

Avatar

Зочин 2018-11-16 66.181.187.145

Нямдорж гуайг дэмжиж байна з энхболд тайлаад өгөөч хоёрын муур

Avatar

Зочин 2018-11-16 174.116.242.166

нямдорж гэдэг хун яасан дуурсэн хун бэ одоо тэнглэхээ боль.

Avatar

ok 2018-11-16 66.181.190.33

tegee hunii horond orolgui uursduu oligtoi tusuv hiichihgui yasan um, Hooson baishin barij baisanaas, naad urnuusuu tuluuch teneguuddee, horond orj baival hohi chin za, neeh hudlaa uursduuu buruugui dandaa enees bolood ternees bolood gedeg bolj, neeh olon esteggui huuhed gargasan avgai shig gomdollood baih um, ter gargaad huuhend l hamag buruu baigaa bizdee, muusain gainuud bolj huuhduud ni hamag zovlong ni uurne

Avatar

Бөө 2018-11-16 202.72.245.203

ШУНАЛДАА ШАТАЖ ШУЛАМ БОЛСОН ТА НАР ИДСЭНДЭЭ БӨГЛӨРЧ ИРЭХ ЖИЛИЙН НАРЫГ ХАРАЛГҮЙ ҮХЭГ

Avatar

Zochin 2018-11-16 59.153.115.147

Zi. Enhbold odoo boliochoo Erenhiilogchid buruu zoblogoo ogood muuhai haragduulj bna. Tamgiin gazraa ayataihan avch yavj chadahgui buh ajil ni paktlaad bh yumaa. Ner hundiig ni unagaj bna

Avatar

Зочин 2018-11-16 150.129.142.183

МАН монголын үе үеийн эх орончидын нэрийг барьсан луйварчид болж

Avatar

Zochin 2018-11-16 12.250.207.42

Dandaa urd n tej bsan geh uym er zorig gargaad zarim neg zuileesee hen negen ehleed tatgalzah,ehleh heregtei bna shdee

Avatar

Зочин 2018-11-16 202.179.27.188

Чи УИХ-ын дарга байхдаа “Шинэ сум” төсөлд 35 тэрбум төгрөг өгч байсан. Мартсан уу? Чи Ерөнхийлөгч, парламентын хооронд яс хаядаг хэн бэ. Чи гишүүнийг өрөөндөө дуудаж ирээд төсөв ярьдаг хэн бэ. ЖДҮХС гээд яриад байх юм. Мал хамгаалах сантай чиний нэр яаж холбогдож байгааг ярь. Чиний зурагтай, авсан зээлийг чинь гаргаад тавьчихсан байна. Энэ хориг Х.Баттулгын хориг биш ээ.

Avatar

ЖДҮСангаас 500.000.000 авсан ТӨБЗГ Ц.Ням-Осорыг огцруул 2018-11-16 64.119.24.94

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮСангаас албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн Хос эрхэс компанидаа 500.000.000 авч Ард түмнийхээ боломжыг хулгайлсан ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорыг огцруул.

Avatar

Зочин 2018-11-16 202.126.89.211

З ЭНХБОЛД ГЭЖ ЕР НЬ ХЭН ЮМ БЭ ? ЖЕНКО-Г ХАТГАЖ СУУДАГ ХАР н**ш !!! АРДЧИЛАЛЫН ДАЛБААГААР ЮМ ХУСАГЧДЫН НЭГ. АНХНЫ АРДЧИЛАГЧ Ч БИШ !!! ОРОХ ГАЗАРГҮЙ ШААР !!!

Avatar

ЕС У.ХҮРЭЛСҮХ ЖДҮС-С 500.000.000 АВСАН ТӨБЗГ Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ 2018-11-16 64.119.24.94

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮСангаас албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн Хос эрхэс компанидаа 500.000.000 авч Ард түмнийхээ боломжыг хулгайлсан ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорыг огцруул.

Avatar

Зочин 2018-11-16 202.126.89.144

MAN-iihaan Tania HVVK bolohoo baijee, Jenko-giin gulug bolchihjee. Bushuu obtsruulaach ee !!!

Avatar

Зочин 2018-11-16 112.72.11.113

Hurelsukh unen onigootoi ymaa namiinhaa turiinhuu esreg yvaad

Avatar

Хөлсний comment бичигсдэд 2018-11-16 27.123.214.2

Та нар бол Монголын шившгүүд!!! Улааныг харж урваж, шарыг харж шаравдаг зүгээр л хамхуулнууд. Зүгээр шударга хөдөлмөрөөрөө ажил олж хийж, байр сууриа тодорхойл гутамшгууд минь… Нас чинь яваад байна…

Avatar

Зочин 2018-11-16 103.26.195.126

Байнгын хорооЁрөнхийлөгчий хоргыг хүлээж авахгүй бол ,У

Avatar

Зочин 2018-11-16 122.201.24.133

Мал байсан бол та нарыгуу

Avatar

Зочин 2018-11-16 202.179.26.70

Алаад идэх байсан гэж үү?

Avatar

ПАРТИЗАН 2018-11-16 150.129.140.6

ХЯТАД ХУДАЛДААЧИНД ЗАРАХ БАЙСИЙН.ККК

Avatar

Zochin 2018-11-16 37.170.66.105

Ene tusubuu betgii batlaa engeel shan bj baiya

Avatar

Зочин 2018-11-16 202.126.89.201

Женко өөрийнхөө хувийн төсөлд мөнгө тавиулах улс орноо шантаажилж байна. Сайншандын Аж үйлдвэрийн парк, майдар хот гээд луйврын мөнгө завшдаг аргыг чинь ард түмэн мартахгүй

Avatar

Зочин 2018-11-16 59.153.112.162

Женко, Зи, Хүрэлсүх гурав Монголыг, МАН-ыг самарч дуусгахнээ

Avatar

би 2018-11-16 59.153.115.70

х** уль чи хөлсний муу бичээчээ

Avatar

Зочин 2018-11-16 188.62.88.27

Ene Hurelsuh luivarchig hamgiin turuund ogtsoruulah yostoi. Ene psdagiin zasagiin hiij bui luivar

Avatar

xaaxa 2018-11-16 64.119.23.161

ene comment bicheed b.ga humuus ydaj niitlelee unssan uu neg l holsnii comment shig b.hiin

Avatar

Зочин 2018-11-16 202.179.27.238

Монголын жинхэнэ дайснууд л Хүрэлсүхийг огцруул гэж хэлнэ дээ.Айн.

Avatar

Зочин 2018-11-16 188.62.88.27

ZA bitgii s*** yanhanii sheesee.? Hoshnogo Hurelsuhiig ogtsoruulhaar mongoliin daisan bolchihuu. Tarhinii turaaltai sogtuuguugii tochigo ve

Avatar

Эргүү малд хандах нь: 188.62.88.27 2018-11-16 27.123.214.2

188.62.88.27 энэ ямар өрөвдөлтэй, өрөөсөн төмсөгтэй гар вэ? Бичиж байгааг нь хар л даа ичмээр…

Avatar

Зочин 2018-11-16 66.181.161.119

Ene yurunhii said eruul uu?

Avatar

Зочин 2018-11-16 202.179.27.238

Монголын жинхэнэ дайснууд л Хүрэлсүхийг огцруул гэж хэлнэ дээ.

Avatar

Зочин 2018-11-16 66.181.161.68

эргүү жэнко зуухаас өөр юм чадахгүй . хэдэн төмөр бэлэглэхээс цаашгүй өөрөө хэдэн төмөр өргөхөөс өөр юм чадахгүй мэдлэггүй дээрэмчиний үгэнд хэн орж байдаг юм зөв шдээ

Avatar

Хүрэлсүхийг хурдан огцруулаачээ улс орон самраад дууслаа 2018-11-16 185.220.101.27

Ийм л эргүү ац даа. Засгийн тэргүүн хүн өөрөө төсөвөө оруулж ирчээд миний оруулж ирсэн төсөв дампуу байна Ерөнхийлөгч зас гэж байна засах нь зүйтэй гэдэг юм ярьда эргүү Ерөнхий сайд байх уу. Ийм л хүнээр Ерөнхий сайд хийлгэж байна. Ичмээр. Нэг л их сүржин даржин юм ярьсан шал худлаа баагий. Мэдлэг боловсрол гэж байхгүй, ард түмний мөнгө хулгайлчаад ард түмэн минь намайг дэмжээрэй гэж элий балай юм ярьна. Энэ Хүрэлсүх ер нь эрүүл үү. Хурдан огцруулаад явуулаачээ наадхаа нэг цэргийн ангийн даргаар

Avatar

Хүрэлсүх огцор ард түмэн чамд итгэхээ байсан боловсролгүй дурак минь 2018-11-16 185.220.101.27

Ийм л эргүү ац даа. Засгийн тэргүүн хүн өөрөө төсөвөө оруулж ирчээд миний оруулж ирсэн төсөв дампуу байна Ерөнхийлөгч зас гэж байна засах нь зүйтэй гэдэг юм ярьда эргүү Ерөнхий сайд байх уу. Ийм л хүнээр Ерөнхий сайд хийлгэж байна. Ичмээр. Нэг л их сүржин даржин юм ярьсан шал худлаа баагий. Мэдлэг боловсрол гэж байхгүй, ард түмний мөнгө хулгайлчаад ард түмэн минь намайг дэмжээрэй гэж элий балай юм ярьна. Энэ Хүрэлсүх ер нь эрүүл үү. Хурдан огцруулаад явуулаачээ наадхаа нэг цэргийн ангийн даргаар

Avatar

зочин 2018-11-16 185.220.101.27

Ийм л эргүү ац даа. Засгийн тэргүүн хүн өөрөө төсөвөө оруулж ирчээд миний оруулж ирсэн төсөв дампуу байна Ерөнхийлөгч зас гэж байна засах нь зүйтэй гэдэг юм ярьда эргүү Ерөнхий сайд байх уу. Ийм л хүнээр Ерөнхий сайд хийлгэж байна. Ичмээр. Нэг л их сүржин даржин юм ярьсан шал худлаа баагий. Мэдлэг боловсрол гэж байхгүй, ард түмний мөнгө хулгайлчаад ард түмэн минь намайг дэмжээрэй гэж элий балай юм ярьна. Энэ Хүрэлсүх ер нь эрүүл үү. Хурдан огцруулаад явуулаачээ наадхаа нэг цэргийн ангийн даргаар

Avatar

Зочин 2018-11-16 103.26.194.9

хэ хэ хэ ….

Avatar

яг үнэн 2018-11-16 103.26.194.9

хэ хэ хэ ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж