АНУ зургаан их наяд ам.долларыг “дайнд” зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

АНУ зургаан их наяд ам.долларыг “дайнд” зарцуулжээ

АНУ  зургаан их наяд ам.долларыг “дайнд” зарцуулжээ

АНУ-ын Брауны их сургуулийн дэргэдэх Ватсон институтээс жил бүр гаргадаг санхүүгийн дүн шинжилгээний энэ удаагийн судалгаанд Пентагонтой холбоотой буюу цэргүүдийн цалин, халамж, Ирак, Сири, Афганистан зэрэг газрууд дахь байлдааны үйл ажиллагааны зардлууд дээр дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааг хийсэн мэргэжилтэн Нета Кравфорд “Дайныг аль болох хурдан, хямд, үр дүнтэй, АНУ-ын үндэсний ашиг сонирхолд ашигтай байдлаар хийдэг гэж хэлдэг. Гэхдээ бид дайн хийж л байгаа бол санхүүжүүлж л таарна. Харин тэрхүү мөнгө нь өөрөө үндэсний аюулгүй байдалд томоохон сорилт учруулах хэмжээний байна” хэмээн хэлжээ.

Судалгаанд өгүүлснээр 9 сарын 11-ны хэрэг явдлаас хойш 2019 оны санхүүгийн жил хүртэл (АНУ-д санхүүгийн жил нь 10/1-нд эхэлж дараа жилийн 9/30-нд дуусдаг) дайнтай холбоотой гаргасан зардал нь 4.9 их наяд, үүн дээр цэргүүдийн халамж, тэтгэмжийн мөнгө болох нэг их наядыг нэмбэл нийт зургаан их наяд орчим болж байна. Пентагоны төлөвлөгөөг харвал 2023 он гэхэд энэ тоо 6.7 их наяд болж өсөх юм.

Сенатын зэвсэгт хүчний хорооны гишүүн Жак Рийд “АНУ-ын ард түмэн дайны сургамж болоод материалын үнэ цэний аль алиныг нь ойлгох хэрэгтэй. Манай улс худалдаа санхүүгийн болоод цэрэг армийн дайныг өр зээлийн зарчмаар хэрэгжүүлсээр байгаа нь улсын санхүүд хүндрэл учруулж, энэ нь цаашдаа ард иргэдийн нуруун дээр бууна” гэжээ.

Пентагон 9 сарын 11-ны үйл явдлаас хойш Афганистан, Ирак, Сирид явуулсан дайнд 1.5 их наяд ам.долларыг зарцуулсан байна. Эдгээрийг дэлгэрэнгүй харуулвал:

– Иракийн дайн- 822 тэрбум

– Афганистаны дайн- 975 тэрбум

– Сирийн дайн- 54 тэрбум

– Пакистан- 10 тэрбум болон Африк, Европт явуулсан ажиллагаануудад нийт 137 тэрбум ам.долларыг зарцуулсан байна.

Дайнд зарцуулсан мөнгөн дүнгээс гадна тус судалгаанд амиа алдсан хүмүүсийн тоог ч бас оруулжээ. Үүнд Ирак, Афганистан, Пакистаны дайнд амиа алдсан зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, энгийн иргэд, сэтгүүлчид, хүмүүнлэгийн ажилчид болон бусад хүмүүсийн тоо 480’000-д хүрчээ.

Эх сурвалж. Thehill.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж