Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Калифорнийн "сүйрэл"

Калифорнийн "сүйрэл"

АНУ-ын Калифорни мужид арваннэгдүгээр сарын 8-ны өдөр гарсан ой хээрийн түймэр даамжирч Калифорни мужийг бүхэлд нь айдаст автуулсаар байна. Түймрийн улмаас нас барсан хүний тоо 66 болж өссөн бол өчигдөр /2018.11.15/ сураггүй болсон хүмүүсийн тоо 300-аас огцом өсөж 631 болжээ.  Тэдний ихэнх нь өндөр настай хүмүүс байгаа юм. Калифорни мужийн түүхэн дэх хамгийн их хор хохирол учруулсан түймрээр нэрлэгдээд байгаа уг түймрийг унтраахаар 9400 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа юм. Гэвч тэд  түймрийг бүрэн дарж чадахгүй байна.

Нийт  12 мянга гаруй барилга байгууламж шатаж, хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түймрийн шалтгааныг бүрэн тогтоогоогүй  ч урьдчилсан байдлаар өндөр хүчдэлийн шугам гэмтсэнээс болсон гэж үзэж байгаа гэнэ. Хуурайшилт болон салхи ихтэй байгаагийн улмаас түймэр улам газар авч байгаа ба шөнийн цагаар галын эрч улам нэмэгдэж байна гэв. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Бямба гаригт тус мужид очин гамшгийн байдалтай танилцан, түймэрт өртсөн иргэдтэй уулзсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж