УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улсын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрдугаар сарын 9-11-нд Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй хэлэлцээ хийж, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улсын хоорондын хэлэлцээрийг байгуулсан юм.
Уг хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар хүчин төгөлдөр үйлчлэх ёстой юм. Хэлэлцээрийг хоёр тал хамтран байгуулсанаар худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт эдлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ