Ёс зүйн дэд хороо хуулийнхнаас тайлбар хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Ёс зүйн дэд хороо хуулийнхнаас тайлбар хүлээж байна

Ёс зүйн дэд хороо хуулийнхнаас тайлбар хүлээж байна

УИХ-ын Ес зүй дэд хороо Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгосон асуудлаар хуралдахаар болсон. Тэгвэл одоогоор хурлын тов гараагүй байна. Учир нь дэд хороо зээлийн асуудлаар хуулийн байгууллагын тайлбарыг авах шаардлагатай байгаа аж. Уг тайлбар ирсний дараа дэд хороог хуралдуулах аж.

Сануулахад, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дараах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн. Үүнд:

  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон гишүүдийн ёс зүйн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох.
  • Тус сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос яаралтай байгуулж, дүгнэлт гаргах.
  • УИХ-аас томилогддог төрийн өндөр албан тушаалтнуудаас өөрийн хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч зуучилсан бол түүнд хариуцлага тооцож, огцруулах.
  • Дээрх сангаас авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан 30 хувийн хүүтэй зээлдүүлсэн байж болзошгүй тухай мэдээллийг нягтлан шалгах.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮД:

  1. Х.Болорчулуун
  2.  Г.Солтан
  3. Н.Батнасан
  4. Б.Батзориг
  5. Я.Содбаатар
  6. А.Сүхбат
  7. Ж.Энхбаяр
  8. Б.Ундармаа
  9. Н.Оюундарь
  10. Н.Наранхүү
  11. Г.Тэмүүлэн
  12. Н.Цэрэнбат
  13. Н.Учрал
  14. Л.Энхболд

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагын хариуг УИХ-ын дарга М.Энхболд өгсөн бөгөөд тэрбээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудалтай нэр холбогдсон Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт хариуцлага тооцсон билээ. Мөн Ёс зүйн дэд хороо болон Төсвийн байнгын хороог хуралдуулах чиглэл өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж