Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжгүй | News.MN

Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжгүй

Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжгүй

Монголбанкнаас өнөөдөр /2018.11.16/ “Зээлийн хүүг бууруулах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд төрөөс хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээний хүрээнд Монголд арилжааны банкнаас олгож байгаа зээлийн хүү 20 хувиас 17.5 хувь, төв банкны бодлогын хүү 12 хувиас 10 хувь болж буурчээ.  Цаашид зээлийн хүүг бууруулахын тулд суурь орчныг бүрдүүлэх ёстой гэж үзэж байна. Энэ нь инфляцыг нам тогтвортой төвшинд байлгахаас эхлээд валютын нөөцийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг эрчимжүүлэх, зээлийн эрсдэлийг бууруулах, төрийн болон санхүүгийн байгууллагын засаглалыг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн. УИХ-аас эл төслийг баталбал зорилтот хэсгийг орон сууцанд илүү олноор хамруулах боломжтойгоос гадна агаарын бохирдлыг бууруулна. Тэр хэрээр нийгмийн өмнө тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэж чадна гэж үзэж байна.

Монголбанкны мэдээллээр жилдээ 300 орчим тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд эх үүсвэр болгон олгож байна. Үүний 180 тэрбумыг төв банкнаас 120 тэрбумыг Засгийн газраас бүрдүүлж байгаа юм.

Бид энэ удаад ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжтой юу гэдэг асуудлаар эдийн засагчдаас байр суурийг нь сонслоо.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 3 ХУВЬ БОЛГОХ БОЛОМЖГҮЙ

ЭДИЙН ЗАСАГЧ Д.ДАВААСАМБУУ: Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжгүй. Одоохондоо хүүг 8 хувьд байлгахгүй бол бөөн алдагдал үүснэ. Энэ их алдагдлыг хэн хүлээх юм бэ, болохгүй шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж чадахгүй. Заавал ингэж хүнд сайн хүн болох гэж популизм хийгээд хэрэггүй дээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн зээлтэй ипотекийн зээлийг адилтгаж үзэж болохгүй. Яагаад гэвэл ЖДҮХС-д жилдээ 40-50 тэрбум төгрөг төсөвлөдөг. Эргэлддэг нь  20-30 тэрбум төгрөг. Тэр хөрөнгийг буруу зөрүү зарцуулсан тухай яригдаад байна. Нийгмийн эмзэг хэсэгт олгодог жаахан мөнгө.  Энэ нь өөрөө Монголын нүүр царай болдог бүх зээлийг төлөөлж чадахгүй, нэг хувь ч хүрэхгүй зээл байхгүй юу.

ЖДҮХС татвар төлөгчдийн мөнгөөр бий болдог.  Татвар төлөгчдөөс өгөөд байх мөнгө нь хязгаарлагдмал.

СУДАЛГАА ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ, 3 ХУВЬ БОЛГОНО ГЭЖ АМЛАХ ХЭРЭГГҮЙ

ЭДИЙН ЗАСАГЧ С.ДЭМБЭРЭЛ: О.Баасанхүү гуай ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох төсөл санаачилна гэж хэлсэн гэсэн. Би өөрөө ипотекийн зээлийн судалгааг хийж байсан. Улс орнууд орон сууцны нөхцөл боломжийн индекс гаргадаг. Энэ нь хүртээмжийн асуудал юм л даа.

Моргейжийн зээл нь тогтмол болоод хувьсагч гэсэн хоёр янз байдаг. АНУ болон Европын орнуудад моргейжийн зээл нь зах зээлийн ерөнхий хүүг хараад өөрчлөгдөж байдаг. Монголд 2013 оны хагас жилээс хойш тогтмол 8 хувиар олгогддог болсон.  Үүнээс өмнө жилийн 18 хувьтай байсан. Жилийн 8 хувийн хүүтэй ипотект 95 мянган хүн хамрагдсан байна. Гол асуудал бол сарын орлогынхоо 60 хувийг ипотект төлдөг бол үлдсэн 40 хувиар амьдрах шаардлагатай болно. Үүнээс болж орон сууцны ядуурал бий болбол яах вэ. Энийг л төр харах ёстой. Өөрөөр хэлбэл, нөхцөлүүдийг яаж өөрчлөх вэ, хүүг яаж бодох вэ, зээлийн гэрээ нь яаж хийгдэх вэ, моргейжийн санхүүжилтийн хэмжээ хэд байх вэ гэдэг л чухал.Тооцоо судалгаа хийгээгүй байж, ипотекийг 3 хувь болгох тухай яриад байж таарахгүй.

ТАТААСЫГ ШИЙДЭХ ЁСТОЙ 

 

МОНГОЛБАНКНЫ СУДАЛГАА СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Д.ГАН-ОЧИР:

Засгийн газар тухайн нэг салбар, нийгмийн тодорхой нэг бүлгийг дэмжихийн тулд бодлого гаргаж, татаасаар хэрэгжүүлж болно.  Энэ бүлэг, бусад бүлгүүдээс илүү үр ашигтайгаар нийгмийн эерэг сайн сайхныг бий болгож чадна гэж итгэж байгаа тохиолдолд гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ татаасын бодлогыг зээлийн хүүтэй хутгаж болохгүй. Төсөвт зардлаа тусгаад хэрэгжүүлж байгаа нөхцөлд тусдаа татаасын бодлого гэж ойлгох хэрэгтэй.

 

 

ТӨРӨӨС ОЛГОХ ТАТААСАА Л НЭМНЭ

 

ГОЛОМТ БАНКНЫ АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ Г.ГАНЗОРИГ: Ипотекийн зээлийн хүү одоо 8 хувь байгаа, энэ нь бодлогын хүүнээс бага хүү юм. Хангалттай хүү.  Гол асуудал 8 хувь уу, 3 хувь уу гэдэг асуудал биш юм. Ипотекийн энэ хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэх ёстой юу, таслаад зогсоох ёстой юу. Ипотекийн зээлийн санхүүжилт анх 8 хувь болгож, хэрэгжүүлж байсантай харьцуулахад тасралтгүй буурсан.

Миний хувийн байр суурь бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой, залуу гэр бүлд маш сайн дэмжлэг болдог.  Гэтэл иргэд тогтмол ажилтай, хадгаламжиндаа 10-20 сая төгрөгтэй болчихсон хэрнээ байртай болж чадахгүй тохиолдолд эмгэнэл.

Ипотекийн зээлийн хүү бодлогын хүүнээсээ бага байна гэдэг нь төрөөсөө заавал татаас өгдөг систем байж таарна. Татвар төлөгчдийн мөнгөнөөс өгнө гэсэн үг. Би бол татвар төлөгчийн хувьд тийшээ мөнгө өгөхөд асуудалгүй гэж харж байгаа. Миний төлсөн татвараар нэг залуу байртай болж байгаа нь хамаагүй юм шиг боловч нийт утгаараа их хамаатай. Утаа буурлаа гэж саная, бидэнд хэрэгтэй.  Дээрээс нь тэр хүний амьдрал сайжирна.

Гол нь төр хэдэн төгрөгийн татаас өгөх нь зүйтэй вэ гэдэг дээр нарийн судалж байж хэлэхгүй бол шууд бид 3 хувь асуудалгүй гэж ярих нь буруу. Нөгөө талаас Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан байгаа. Шаардлагад төсвийн зардлыг бууруулах ёстой. Ипотекийн зээлийг 3 хувь болгосон нөхцөлд төсөвт татаас суулгаж таарна, гэтэл энэ нь зардлыг өсгөнө. Мөн ипотекийг 3 хувь болготол сөрөг үр дагавар гарах магадлалтай. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр халалт үүсээд байрны үнэ огцом өсөөд буруу тал руу явах магадлалтай. Тэгэхээр хэдэн хувийн хүүтэй байж, зохистой байх юм, хэдэн тэрбумыг ипотекийн зээлд гаргаж байвал зохистой байх юм, хэнд өгвөл зохистой байх юм бэ гэдгийг нарийн судлах ёстой. Сэтгэл хөдлөлөөр хандах нь буруу, онцлогоо ч харах ёстой.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2018-11-16 103.9.88.242

http://StartWeeklyJob.com/?userid=138871

Зочин 2018-11-16 103.212.116.16

ЖДҮДС-аас болон бусад 17 сангаас хлбан тушаалаа урвуулан авсан зээлийн хөрөнгийг хуулийн дагуу шийдээгүй нөхцөлд тэмцэхээс өөр яахюм бэ

мама 2018-11-16 66.181.191.133

8 хувийн хүү төлж байгаа иргэд нэгдэж үүний эсрэг тэмцэх холбоо байгуулах саналыг хүн бүр дэмжье ээ. Зээлтэй иргэд туйлдаж байна шүү:

zochin 2018-11-16 66.181.191.133

8 хувийн хүү бол ард иргэдийг хэтэрхий их шулж байна. 3 хувиа байг гэхэд ядаж 5 хувь болгох бүрэн боломж бий ш дээ. Луйварчид хүүг буулгахгүй л гэнэ л дээ. Баасанхүү нэгэнт санаачлага гаргаж байгаа бол ямар ч байсан 8 хувийг багасгах тал дээр тууштай тэмцэх хэрэгтэй. Ингэж чадвал ард түмэн сонгуульд хоёр гараа өргөж дэмжих болно шүү.

Зочин 2018-11-16 122.201.21.71

Setgel baival bolno l doo

mgl 2018-11-16 202.9.42.212

Хүсвэл 3 болгож болно, гэхдээ санхүүжилтыг нь зөв шийдэх хэрэгтэй. Энэ янзаараа 200-хан гэр бүл баяждаг системтэй байх юм бол бүтэхгүй.

Зочин 2018-11-16 202.179.24.155

Монголбанкны мэдээллээр жилдээ 300 орчим тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд эх үүсвэр болгон олгож байна. Үүний 180 тэрбумыг төв банкнаас 120 тэрбумыг Засгийн газраас бүрдүүлж байгаа юм. Тэавэл эиэ мөнгийгард мүмний татварын мөнгө биш Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжгүй. Одоохондоо хүүг 8 хувьд байлгахгүй бол бөөн алдагдал үүснэ. Бидний ашиг багасна. Энэ их алдагдлыг хэн хүлээх юм бэ, болохгүй шүү дээ. УИХ БОЛОНЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛ БАНК ӨӨР ХЭН Ч БИШ ХАРИН АРД ТҮМЭН. Хэ Хэ Хэ

Зочин 2018-11-16 202.179.24.155

ЖДҮХС-д жилдээ 40-50 тэрбум төгрөг төсөвлөдөг. Эргэлддэг нь 20-30 тэрбум төгрөг. Нийгмийн эмзэг хэсэгт олгодог жаахан мөнгө. ЖДҮХС татвар төлөгчдийн мөнгөөр бий болдог. Ард түмний татварын мөнгийг /ЖДҮХС/ УИХ болон засгийн газрын гишүүд 3%-н хүүтэй, тэрбумаар нь авч хэрэглэчихээд хариуцлага тооцохгүй ба

zochin 2018-11-16 103.10.21.75

8% zeeltei humuus negdej erh ashigaa hamgaalah holboo baiguulah heregtei baina!

Зочин 2018-11-16 66.181.168.8

Baasanhuugiin toglolt shu humuusee MU yamar ediin zasagtai bilee Pop hun buriin ugeer yavdag zangaa bolichoosoi doo huurhii ard tumen mini

Ха 2018-11-16 103.14.38.130

Монголчууд судалсаар байгаад бутээсэн зуйлгуй нарт ертенцеес хальдаг. Гадныхан бутээж олоод илуудлээ буяны уйлсэд зарцуулаад негее ертенц руу явдаг.

Очир 2018-11-16 202.170.71.157

Хулгайч урвагчид 3 хувиар аваад төлдөггүй ард түмэн болохоор болдоггүй энэ шударга ёс уу тэ.

zochin 2018-11-16 32.97.110.60

3 huvi gej muurulduj bhaar togtmol orlogotoi boloh talaar yariach. 3% chini america-d ch bdaggui yum.

зочин 2018-11-16 66.181.160.127

Замаас нь шаахаал болчихвол ... боломжтой боломжтой.

Зочин 2018-11-16 202.126.89.103

Монголын тэр олон сэтэртэй эдийн засагчид хаана явна вэ? улс орноо бодсон бодлого шийдвэр гаргахад ажилламаар, тэр олон сангуудад төрийн гишүүдийг хөрөнгөтнүүдийг 3% бага хүүтэй мөнгө идэж ууж байхад ямар тооцоо судалгаа хийж хаанаа ажиллаад баыдаг юм бэ .

Зочин 2018-11-16 202.126.89.103

Ждү, гишүүдийн тойрог, ноос ноолуур, таанд зарж байгаа тэр олон тэрбумыг хий хоосон урсгаж байхаар, 3% болгочихбол маш олон айл, залуу өрх байранд орох боломжтой үүнийгээ дагаад тэр олон борлогдохгүй байгаа байрнууд борлогдож, барилгын компаниуд ч сэргэж, улсад төлөх татвар нэмэгдэнэ. Жаахан ард түмнээ бодсон бодлого явуулмаар бна одоогийн 8% монголчуудыг ядруулж байгаа, байранд орох хүсэлтэй маш олон иргэд байгаа ч 8%ийг төлж орох нөхцөл боломжгүй байгаа нь бодит амьдрал дээр ил бна.

Зочин 2018-11-16 139.5.219.163

Баасанхүү ЖДҮ гийн дүйвээнээр ядарсан хүмүүсийн зовлонгоор бас тоглолт хийгээд авахаа бас бодоод олчихожээ.Ээбий лалар л ингэж тоглохдоо гаргуун лалар байсан даа.

hvndet tumur zamchin 2018-11-16 122.201.28.8

neeh onol monol yarij tsetsreh yaah vee? UB iin chini bvh hvn bvtej vhlee, uushig ,,, urgiin gajig,,, geed toimgvi olon hvndrel vvscheed bna, ipotekeer l utaanaas salna uur arga alga.

hartai avgai 2018-11-16 122.201.28.8

3% iin zeeliig san nereer husahdaa yasan hurdan shiidlee,\nbaasanhvvg ipotek 3% gesen chini ih l sandraldaj bna

Зочин 2018-11-16 202.72.245.203

ӨӨРСНӨӨ ХУЛГАЙЛАХ ЗЭЭЛИЙГ 3% БАЙТУГАЙ ХҮҮГҮЙ БОЛГОЖ БОЛООД БХЙГАА БИЗ ОДОО Ч ТЭСВЭР ДУУСЛАА ШҮҮ БТТГИЙ ӨДӨӨД БАЙГААРАЙ

Зочин 2018-11-16 66.181.161.82

ХУЦАН БИЗ НИЙГЭМ ЭМСЭГ ХЭСЭГ ГИШҮҮД ГЭНЭ МУУ ХҮҮЛЭГЧ НАР ХУЦНА БИЗ

Зочин 2018-11-16 66.181.161.82

БОЛГО МУУ ЛУЙВАРЧИН ГИШҮҮДЭД АРД ТҮМЭНД БОЛОХГҮЙ ЮУ.

Зочин 2018-11-16 112.72.8.90

Ипотекийн зээл Манай залуучуудад үр хүүхдүүдэд маань үнэхээр амин чухал хэрэгцээний асуудал. Энэ гэр бүл салалт энэ гадаадад ажиллаж буй асуудал энэ амиа хорлолт энэ бүгд хэтдээ ирээдүйдээ итгэх итгэл алдагдсаны шинж гэж ойлгодог. Орох оронгүй хүн хаанаа байж юу бодох вэ гэж. Үнэхээр 202 179 24 72 -н бичиж байгаатай санал нэг байна. Яагаад ЖДҮ ээс хүүгүй мөн жилийн 3 %ийн хүүтэй зээл гардаг. Залуучууддаа болохоор 8% болчихдог үнэхээр ойлгомжгүй асуудал. Үүнд нэг их онол хэрэггүй.

Иргэн 2018-11-16 202.131.246.82

Боломжгүй зүйл биш. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд нийгмийн даатгалын сангийн мөнгөөр санхүүжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Яагаад гэвэл нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкинд байршуулдаг хүүгүй. Тэгэхээр Монголчууд нэг өдөр бөөнөөрөө тэтгэвэрт гарч тэтгэмж авахгүйгээс хойш хуримтлагдсан мөнгө үнэхээр байдаг юм бол, тэр хүүгүй эх үүсвэрээ ашиглаад жилийн 3 хувиар ипотекийн зээлээ олгоод, өмнө нь авсан хүмүүсээ 3% руу шилжүүлээд явах хэрэгтэй. Бид олон жил дээдсийг тэжээлээ гүйцээ

ZOCHIN 2018-11-16 64.119.27.91

3 хувийн хүүтэй авч болдог гэдгйиг ман ыыхан харуулаад хэрэгуүүлээд байхад ямар элэнцэгний судалгаа вэ

Зочин 2018-11-16 202.179.24.72

тэгээд л нэг том том Судалгаа энэ тэр ярьсан Нөхдүүд Ард иргэдэд болохоор Зээлийн хүү 3 байж болдоггүй Сайд дарга Гишүүдэд болохоор 3 хувийн хүүтэй Зээл гаргаад болоод байдаг Энд тэнд нэг Төрийн албаны Сэтэр зүүчихээд Жирийн иргэд дээ Харшилтай болчихсон иймэрхүү Нөхдүүд Худлаа л ярихаас цаашгүй дээ

Economist 2018-11-16 120.16.60.103

Орон сууцны зээл 10-20 жилийн 3-5 хувийн, харин автомашины зээл 2-5 жилийн 2-5 хувийн хүүтэй гэхдээ урьдчилгаа 10 хувиас дээш байвал аль аль талдаа ашигтай зөв шийдэл болно! Зах зээлд өрсөлдөөн их болсоноор орон сууцны үнэ харин ч буурна!

Зочин 2018-11-16 66.181.166.35

Одоо ч өрсөлдөөн байж л байна. Худалдан авагч цөөн байгаа болохоор өрсөлдөөн бүр ширүүн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж