Бизнесийн үйл ажиллагааг “ногооруулах” гарц, арга замыг эрэлхийлж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Бизнесийн үйл ажиллагааг “ногооруулах” гарц, арга замыг эрэлхийлж байна

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд БОАЖЯ, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны менежментийн систем (БОМС)-ийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бизнесийг хөгжүүлэх санал санаачилгыг дэмжин ажилласаар ирсэн.

Энэ хүрээнд төрийн байгууллага, төсөл хөтөлбөрийн болон бизнесийн байгууллагын төлөөллийг хамруулсан “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулган боллоо. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүд, энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага, бизнесийн боломжийг танилцуулж, БОМС-г хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа  бизнесийн байгууллагын төлөөлөл танилцуулсан юм. Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнесийн хөшүүрэг” хэлэлцүүлгийг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачилга, мэдээллийг солилцлоо.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд 2016 оноос хойш БОМС-ийг ААН байгууллагуудад нэвтрүүлэхэд чиглэсэн сургалт, үйл ажиллагаанд 809 бизнес эрхлэгч, хэрэгжүүлэгч бэлтгэх сургалтад 271 бизнес эрхлэгчийг сургаж бэлтгээд байна. Бизнес эрхлэгчид иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс уг асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь төслийн хамрах хүрээг нэмэгдүүлж байна.

Чуулганд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр,  Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган,  “Эм Эм Си Жи” ХХК –ийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ болон ногоон бизнесийг амжилттай хэрэгжүүлж буй 300 гаруй ААН байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж