УИХ-дахь МАН-ын бүлгийн хурал түр завсарлаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж байгаа юм. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байгаа бөгөөд үдээс хойш 15 цагт дахин хуралдах юм.
Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан шалтгаан нь "Урьд өмнө байгаагүй хэмжээний асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтэгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн нь дэлхий нийтийн эдийн засагт хямрал, доргилт үүсэх нь тодорхой болсон үед байж боломгүй, эрсдэлтэй болчимгүй бодлого болсон" хэмээн үзжээ.
Э.ЖОНОН