&#34Захиргааны шийдвэртэй холбоотой олон стандартыг тогтоож өгсөн хууль Монгол Улсад хэрэгтэй байгаа&#34

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

&#34Захиргааны шийдвэртэй холбоотой олон стандартыг тогтоож өгсөн хууль Монгол Улсад хэрэгтэй байгаа&#34

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 2-р сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлд холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан саналаа хэлэв.

 

Тэрээр хэлэхдээ “Захиргааны үйл ажиллагааны ойлгомжтой, ил тод байдлыг хангах Захиргааны процессын ерөнхий хууль орж ирж байна. Австри 1928 онд, Герман мөн 1928 онд, Унгар 1946 онд гэхчлэн гадаадын улс орнууд ийм хууль батлан мөрдөж ирсэн, манай улсад 2004 онд Захиргааны хэрэг хянан шалгах тухай хууль, дараа нь иргэдээс албан тушаалтанд гаргах өргөдөл гомдолтой холбоотой хууль гарсан ч захиргааны акт, гэрээ хэзээ хүчин төгөлдөр болох зэрэг захиргааны шийдвэртэй холбоотой олон стандартыг тогтоож өгсөн энэ хууль Монгол Улсад одоо үнэхээр шаардлагатай байгаа” гэдгийг онцолсон юм.

 

Тэрбээр захиргааны ерөнхий болон салбар процесс зөрчигдсөн тохиолдолд, тухайлбал, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал байдал гэх мэт онцлог салбартай холбоотой процесстой зөрчилдсөн тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтын нарийн  бодож, хуулиндаа тодорхой хэмжээгээр тусгах нь зүйтэй гэв.

 

Ингээд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж