Нэг өдөрт амиа хорлосон гурван тохиолдол бүртгэгджээ | News.MN

Нэг өдөрт амиа хорлосон гурван тохиолдол бүртгэгджээ

Нэг өдөрт амиа хорлосон гурван тохиолдол бүртгэгджээ

Нэг өдөрт амиа хорлосон гурван тохиолдол бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2012-2016 оны хооронд 2055 хүн буюу жилд дунджаар 411 хүн амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ. Хүйсийн харьцааны хувьд нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 нь эмэгтэй байна. Үүнээс үзвэл эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байна. Тэр тусмаа 29 хүртэлх насныхан дунд амиа хорлолт жил бүр өсөх хандлагатай байгаа аж.

Эмч, сэтгэл зүйчдийн тайлбарласнаар амиа хорлолт нь 15-34 насны залуучуудын нас баралтын гол шалтгаан болж байна гэж тайлбарладаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас гаргасан нас баралтын индексийн жагсаалтад амиа хорлолт 12-т эрэмбэлэгдсэн. Эрдэмтдийн судалснаар дэлхий нийтэд амиа хорлолтод 15-34 насны залуучууд ихэвчлэн өртдөг гэж дүгнэжээ. Харин манай улсад идэр залуу насны залуучуудын нас баралтын номер нэг шалтгаан нь амиа хорлолт болчихсон гэхэд хилсдэхгүй гэж АШУҮИС-ийн багш, СЭМҮТ-ийн эмч докторант Р.Энхтүвшин бидэнд мэдээлсэн юм.

Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон тохиолдол сүүлийн нэг сар ихээр гарах болсон тухай мэдээлэл ѳгѳв.  Амиа хорлосон тохиолдол болгоны цаг хугацаа хоногийг хѳѳж үзвэл долоо хоногийн сүүлийн ѳдѳр ихэнх нь бүртгэгджээ. Нэг ѳдѳр 3-5 иргэн амиа хорлосон тохиолдол ч гарсан байна.

ТУХАЙЛБАЛ:

  • Хан-Уул дүүргийн наймдугаар хороо Жаргалантын аман дах модноос өөрийгөө боомилсон хүн байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт бүрэлдэхүүн очиж шалгахад үл мэдэгдэх иргэн тус аманд байх гацуур модноос өөрийгөө боомилсон байжээ.
  • Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 12 тоотод энэ сарын 2-ны өдөр эрэгтэй, 30 настай З нь гэртээ гал тогооныхоо тавилгын тавцангаас хүрэн өнгийн дурдан бүсээр боож нас барсан хэрэг гарчээ. Талийгаач амиа хорлохын өмнө ар гэрийнхэндээ гэрээслэл үлдээсэн байсан аж.
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Их Ноёд” ХХК-ий хашаанд байрлах харуулын ажилтай, 53 настай эмэгтэй Э гэрийнхээ чагтны уяанаас өөрийгөө боож амиа хорлосон байдалтай 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр олджээ.
  • Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Эрдэнэ толгойд энэ сарын 3-ны өдөр эрэгтэй 41 настай Д нь хашаандаа байх гаражийн дээврийн модноос автомашины суудлын бүсээр хоолойгоо боож нас барсан.
  • Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шарга морьтын эцэст 2018 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 30 настай эмэгтэй модноос эрээн өнгийн даавуугаар дүүжлэн, амиа хорлосон байдалтай нас барсан.
  • Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрэгтэй 55 настай М нь гэрийн тоононы хөндлөвч төмрөөс сураар өөрийгөө дүүжилсэн байдалтай нас барсан хэрэг 2018 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гарчээ.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болор 2018-11-16 83.97.157.201

Za tegeed solongos tsuvraluudaa tsaash vzeed l bgaarai.

Avatar

Зочин 2018-11-16 64.119.17.127

Хөөрхий дөө, дандаа гэр хороололд амьдардаг ядуу хүмүүс байна. Энэ нийгэм амьдрахад улам хэцүү болж байгаагийн л шинж.

Avatar

Зочин 2018-11-16 43.228.129.131

Энэ бол Монголд эрэгтэйчүүд нь ямар их адлагдаж амьдардагийн нэг үзүүлэлт юм.

Avatar

Зочин 2018-11-16 103.26.194.67

Эрчүүд минь илүү их сэтгэлийн дарамтан дор амьдардаг юм даа хөөрхий. Амьдралын хамаг хүнд хэцүүг үүрдэг мөртлөө л бусдад адлагдсаар байх

Avatar

барлас 2018-11-16 103.240.240.73

ХЯТАД УДАМТАЙ ХҮМҮҮС СЭТГЭЛ ЗҮЙН ТЭВЧЭЭРГҮЙ АМИА ХОРЛДОГ ЮМАА

Avatar

Зочин 2018-11-16 202.21.106.139

Залуучуудыг гэр бүлд яарах хэрэггүй гэж захимаар юм. Албан ёсны янхны газрыг нь байгуулаад өгч мөөр юм. Заавал гэр болж өөрсдийгөө ачааллаж яадаг юм. Сүүлийн үед эр хүн гэж адлагдсан хэрэггүй амьтан болоод байх юм.

Avatar

сонин 2018-11-16 150.129.141.184

илүү гарсан амь байдаг бол ждү-ийнхээс яваад яваач үлдсэн нь талархах болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж