Улсын хэмжээнд 2012-2016 оны хооронд 2055 хүн буюу жилд дунджаар 411 хүн амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ. Хүйсийн харьцааны хувьд нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 нь эмэгтэй байна. Үүнээс үзвэл эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байна. Тэр тусмаа 29 хүртэлх насныхан дунд амиа хорлолт жил бүр өсөх хандлагатай байгаа аж.
Эмч, сэтгэл зүйчдийн тайлбарласнаар амиа хорлолт нь 15-34 насны залуучуудын нас баралтын гол шалтгаан болж байна гэж тайлбарладаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас гаргасан нас баралтын индексийн жагсаалтад амиа хорлолт 12-т эрэмбэлэгдсэн. Эрдэмтдийн судалснаар дэлхий нийтэд амиа хорлолтод 15-34 насны залуучууд ихэвчлэн өртдөг гэж дүгнэжээ. Харин манай улсад идэр залуу насны залуучуудын нас баралтын номер нэг шалтгаан нь амиа хорлолт болчихсон гэхэд хилсдэхгүй гэж АШУҮИС-ийн багш, СЭМҮТ-ийн эмч докторант Р.Энхтүвшин бидэнд мэдээлсэн юм.
Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон тохиолдол сүүлийн нэг сар ихээр гарах болсон тухай мэдээлэл ѳгѳв. Амиа хорлосон тохиолдол болгоны цаг хугацаа хоногийг хѳѳж үзвэл долоо хоногийн сүүлийн ѳдѳр ихэнх нь бүртгэгджээ. Нэг ѳдѳр 3-5 иргэн амиа хорлосон тохиолдол ч гарсан байна.
ТУХАЙЛБАЛ:
- Хан-Уул дүүргийн наймдугаар хороо Жаргалантын аман дах модноос өөрийгөө боомилсон хүн байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт бүрэлдэхүүн очиж шалгахад үл мэдэгдэх иргэн тус аманд байх гацуур модноос өөрийгөө боомилсон байжээ.
- Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 12 тоотод энэ сарын 2-ны өдөр эрэгтэй, 30 настай З нь гэртээ гал тогооныхоо тавилгын тавцангаас хүрэн өнгийн дурдан бүсээр боож нас барсан хэрэг гарчээ. Талийгаач амиа хорлохын өмнө ар гэрийнхэндээ гэрээслэл үлдээсэн байсан аж.
- Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Их Ноёд” ХХК-ий хашаанд байрлах харуулын ажилтай, 53 настай эмэгтэй Э гэрийнхээ чагтны уяанаас өөрийгөө боож амиа хорлосон байдалтай 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр олджээ.
- Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Эрдэнэ толгойд энэ сарын 3-ны өдөр эрэгтэй 41 настай Д нь хашаандаа байх гаражийн дээврийн модноос автомашины суудлын бүсээр хоолойгоо боож нас барсан.
- Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шарга морьтын эцэст 2018 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 30 настай эмэгтэй модноос эрээн өнгийн даавуугаар дүүжлэн, амиа хорлосон байдалтай нас барсан.
- Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрэгтэй 55 настай М нь гэрийн тоононы хөндлөвч төмрөөс сураар өөрийгөө дүүжилсэн байдалтай нас барсан хэрэг 2018 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гарчээ.