БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргаанаас өчигдөр гадаадын 22 иргэнийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилжээ. Тэдний дотор Монгол Улсын иргэн Баасанжавын Ганболд багтсан байна. Тэрбээр өмнө нь Монгол улсаас БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан ба Сөүл хотод амьдардаг монголчуудын хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулсан байна. Амралтын өдрүүдээр ажилладаг энэ сургууль нь Сөүл хотод суурьшихаар ирсэн иргэдэд шинэ орчинд дасан зохицох, хүүхдүүд эх орныхоо хэл соёлыг танин мэдэхэд ихээхэн тустай үйл болсон хэмээн түүнийг үнэлж дээрх шагналыг олгожээ.
Сөүл хотын нийгэм, соёл, эдийн засгийн салбарт хувь нэмрээ оруулж буй гадаадын иргэдэд Сөүл хотын захиргаанаас энэхүү шагналыг гардуулсан байна. Хотын захирагч Пак Вон Сон “Сөүл хотод 460 мянган гадаадын иргэн амьдарч байна. Бидний зүгээс гадаадын иргэдийнхээ дуу хоолойг аль болох сонсож, тэднийг дэмжихийг хичээж байгаа” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: KOREATIMES
Зочин 2018-11-16 139.5.218.29
Хойд Солонгост Сөүл гэж хот байхгүй…
Зочин 2018-11-16 103.206.195.34
БНСУ Сөүл хоттой баймаарын бичээчээ. дагз юм аа чи
lol 2018-11-16 202.126.89.83
БНАСАУ = ХОЙД = DPRK
LOL
Зочин 2018-11-16 202.126.89.83
БНАСАУ = ХОЙД = DPRK
LOL
Зочин 2018-11-16 139.5.216.37
энэ орчуулагч уу мөн ч хэцүү байна
зочин 2018-11-16 66.181.170.130
БНАСАУ гэж бичих юм БНСУ гэж зөв бичилдээ.
зочин 2018-11-16 59.153.114.42
өө хөөрхий, бичиж байгаа царай юм бх даа