Монгол хүн Сөүл хотын хүндэт иргэн болжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Монгол хүн Сөүл хотын хүндэт иргэн болжээ

Монгол хүн Сөүл хотын хүндэт иргэн болжээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргаанаас өчигдөр гадаадын 22 иргэнийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилжээ. Тэдний дотор Монгол Улсын иргэн Баасанжавын Ганболд багтсан байна. Тэрбээр өмнө нь Монгол улсаас БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан ба Сөүл хотод амьдардаг монголчуудын хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулсан байна. Амралтын өдрүүдээр ажилладаг энэ сургууль нь Сөүл хотод суурьшихаар ирсэн иргэдэд шинэ орчинд дасан зохицох, хүүхдүүд эх орныхоо хэл соёлыг танин мэдэхэд ихээхэн тустай үйл болсон хэмээн түүнийг үнэлж дээрх шагналыг олгожээ.

Сөүл хотын нийгэм, соёл, эдийн засгийн салбарт хувь нэмрээ оруулж буй гадаадын иргэдэд Сөүл хотын захиргаанаас  энэхүү шагналыг гардуулсан байна. Хотын захирагч Пак Вон Сон “Сөүл хотод 460 мянган гадаадын иргэн амьдарч байна. Бидний зүгээс гадаадын иргэдийнхээ дуу хоолойг аль болох сонсож, тэднийг дэмжихийг хичээж байгаа” хэмээн хэлжээ.

 Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж