Балетчин бүсгүйн цогцсыг нуураас олжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Балетчин бүсгүйн цогцсыг нуураас олжээ

Балетчин бүсгүйн цогцсыг нуураас олжээ

АНУ-ын гэгээн Луисын балетын агентлагийн бүжигчин, 23 настай Мариа Строик гэх бүсгүй Мягмар гарагт /2018.11.13/ сураггүй алга болсон бөгөөд өчигдөр түүний цогцсыг Миссури нуурын эргээс олжээ.

Түүнийг алга болсноос хойш эрлийн багийнхан, гэр бүл, найз нөхөд зэрэг 100 гаруй хүмүүс хайж байсан. Харин бүжигчний цогцос олдсон газар нь Сант Луис хотоос 160 гаруй километрийн зайд байрлах Марк Твений цэцэрлэгт хүрээлэн байсан юм. Гэрээсээ ийм хол газар хэнд ч хэлэлгүйгээр яваад, нууцлаг байдлаар нас барсан нь хачирхалтай хэвээр байгаа бөгөөд цогцсын задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.

Мариа Строикийн машиныг Мягмар гарагт тус цэцэрлэгт хүрээлэнгээс олсон боловч мөрдөгчдийн хэлснээр машин нь Даваа гаригаас хойш энд байгаа юм. Түүнийг хамгийн сүүлд Даваа гаригт Сант Луис хотын хүнсний дэлгүүрт хэн нэгэн харсан байна.

Мариа Строик нь гэгээн Луигийн балетын агентлагт өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн бөгөөд Үнсгэлжин, Жизель, Цөмөөхэй, Ла Вие зэрэг бүжгэн жүжигт тоглож байв. Түүнчлэн ажлынхаа хажуугаар залуучуудын бүжгийн академид балетын хичээл заадаг байжээ.  “Тэр гайхалтай мэдрэмжтэй, чадварлаг бүжигчин байсан. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье” хэмээн балетын агентлагийнх нь захирал хэлсэн байна.

Мэргэжлийн балетын бүжигчин болох, тэр дундаа нэр хүндтэй агентлагуудтай гэрээ байгуулан, ажилд орох амаргүй даваа байдаг. Мөн бүжигчдийн дунд гол дүрийн төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөдөг, олон цагаар бэлтгэл хийдэг зэргээс үүдэлтэйгээр сэтгэл санааны дарамтад орох нь элбэг байдаг. Тиймээс ч балет нь харьцангуй хатуу урлагийн төрөлд тооцогддог байна.

 Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж