Ц.Намуунцэцэг U23 ДАШТ-ий медальтан болов

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Ц.Намуунцэцэг U23 ДАШТ-ий медальтан болов

Ц.Намуунцэцэг U23 ДАШТ-ий медальтан болов

Румын Бухарест хотод болж буй чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын багийн анхны медалийг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг авлаа. Тэрбээр БНХАУ-ын Шуан Ливаныг 8:7-аар, АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч ОХУ-ын Надежда Соколовад 6:8-аар дийлдсэн юм. Ц.Намуунцэцэг өчигдөр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Азарбайжаны бөх Туркан Насировыг 10:0-оор ялж, медалийн тавцанд зогсов.

“Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг өсвөрийн үеийн ДАШТ-ээс мөнгө, залуучуудын Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд U23 ДАШТ-ий медальтан боллоо. Тэрбээр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж өсөх ирээдүйтэн тамирчин гэдгээ энэ удаагийн U23 ДАШТ-ээс харууллаа.

Румыны нийслэл Бухарестийн “Polyvalent Hall” спортын ордонд болж буй U 23 ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Ц.Намуунцэцэгийн барилдааны бичлэгийг хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж