Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хосууд Монголд ганцхан байдаг нь Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын гэр бүл бол өнөөдөр аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон анхны түүхийг Дархан аварга Ж.Мөнхбатын хүү Даваажаргал бүтээлээ.

Хакүхо өнөөдөр шагнал авсан сэтгэгдлээ хуваалцахдаа "Би дэлхийн хаана ч байхгүй, энэ их хүндэтгэлт шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Тэр тусмаа Хөдөлмөрийн баатар аавынхаа дэргэд зогсч байгаад Хөдөлмөрийн баатар болж байгаадаа туйлын баяртай байна" гэж онцлов.

Түүний аав XX зуунд үндэсний бөхийн аварга цол хүртэж, хүү нь Японы мэргэжлийн сүмо бөхөөр амжилттай барилдан, XXI зууны эхэнд аварга болж, “ААВ, ХҮҮ АВАРГУУД”-ын анхдагч болсон бол өнөөдөр тэд “ААВ, ХҮҮ БААТРУУД” боллоо.

Энэ баярт мөчийг хуваалцахаар Их аваргын гэргий Саёоко Монголд ирээд байгаа юм. Монгол дээл түүнд сайхан зохиж, Хакүход хүндэтгэл үзүүлэхээр хурсан олныг хайр хүндэтгэлийг татаж байлаа. Хакүхо, Саёоко нар хоёр охин, нэг хүүтэй өнөр өтгөн гэр бүл. Тэдний том охиныг Д.Юнрэнцоо буюу Амиюу гэдэг бол хүү нь Д.Мөнхжаргал буюу Махато, бага охиныг нь Д.Мааяа буюу Миюша гэдэг ажээ.

 

 

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж