Богд Жавзандамба хутагтуудын хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ | News.MN

Богд Жавзандамба хутагтуудын хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Богд Жавзандамба хутагтуудын хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

Богд Жавзандамба хутагтуудын хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын сарыг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь хосгүй үнэт үзмэрүүдээ дэлгэхээр болжээ.  Музейн сан хөмрөгт хадгалагддаг бүтээлүүдээс Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүд онцгой байр эзэлдэг.

Энэ сарын 23-нд “Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэл, XVII-XX зуун” нэртэйгээр үүдээ нээх үзэсгэлэнд  90 гаруй бүтээлийг сорчлон хүмүүст толилуулах юм байна. Тухайлбал, Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар, II Богд Лувсандамбийдонмэ, IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц, V Богд Лувсанцүлтэмжигмэддамбийжалцан, VI Богд Лувсантүвдэнчойжижалцан нарын дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр гэх мэт нэрлэж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж