Хойд Солонгос хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг туршжээ | News.MN

Хойд Солонгос хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг туршжээ

Хойд Солонгос хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг туршжээ

Хойд Солонгос хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг туршжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “өндөр технологи”-д суурилсан тактикийн шинэ зэвсгийн туршилтыг өөрийн биеэр удирдсан тухай тус улсын төрийн мэдээллийн “KCNA” агентлаг өнөөдөр /2018.11.16/ мэдээлжээ.

“KCNA” агентлаг мэдээлснээр маш удаан хугацаа зарцуулж бүтээсэн зэвсгийн туршилт амжилттай болсон ба яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй байна. Зэвсгийг тус улсын Үндэсний батлан хамгаалахын шинжлэх ухааны академийн талбайд туршсан гэв. Энэ удаагийн туршилт нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь анхны хамгийн том зэвсгийн туршилт болсон байна.

 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун туршилтын талаар маш сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд “Манай орны батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлж, армийн хүчийг бэхжүүлсэн үнэхээр том дэвшил боллоо” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн зургадугаар сард Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Ким Жон Ун цөмийн зэвсэглэлээсээ татгалзах амлалт өгсөн билээ. Мөн саяхан АНУ-ын зүгээс Хойд Солонгосыг нууц пуужингийн баазуудыг ажиллуулж байна гэж хардаж байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалж: BBC

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-16 211.36.140.95

Тэгэхээр юу гээч Монголчууд бөөн юм болж байж арай чүү юм гэж өөрсдийн хүчээр үйлдвэрлэж байгаа юм нь оймс төдийхөн, аа бас гар урлалын хэдэн бүтээгдэхүүн. Бусад нь дан гадаадаас оруулж ирж эвлүүлж, нийлүүлж угсраад Made in Mongolia шошго наасан юмс байдаг. МАНАН гэдэг хоёр хулгайчийн Монголыг устгах, үндэсний үйлдвэрлэлийг устгах бодлого хэрэгжсэн нь тэр. Аа харин Хойд Солонгосын хувьд алсын тусгалтай пуужингаас эхлээд бараг бүх юмаа өөрсдийн хүчээр үйлдвэрлэж байна.

Avatar

Зочин 2018-11-16 202.9.43.182

Путины "Мундаг пуужинтай боллоо" гэж сүржигнэдэг шиг хоосон сүржигнэл байж таарна.

Avatar

Зочин 2018-11-16 202.55.188.40

manaih zevsegee tomorond tushaacan baih oo

Avatar

Зочин 2018-11-16 202.21.124.129

Овоо ш дээ муу дүү минь, цаад янкууд чинь худлаа хөөргөж, дал мөр алгадаж, майсайтал инээж байгаад л араас чинь хутга шаана шүү.

Avatar

зочин 2018-11-16 66.181.160.127

Дэлхий дээр цөмийн зэвсэггүй хэдэн зуун улс зүв зүгээр байж болоод л байна . Нэг солиотой амьтны хөлд энэ үндэстэн чирэгдэж дууслаа шүү !!!! ...

Avatar

Чагнаа 2018-11-16 66.181.176.37

Хуучин цагт энх тайваны төлөө "зэвсэг хураана" гэдэг байжээ. Одоо цагт дэлхий даяар "тайван аж төрнө гэвэл дайнд бэлд" {"If you want peace - prepare for war") гэх болсон цаг шүү дээ....

Avatar

Зочин 2018-11-16 202.131.245.243

Манай муу дүү овоо шүү дээ.

Avatar

Зочин 2018-11-16 66.181.160.127

Хойд Солонгосын хүн амын 60 % хагас өлсгөлөнгийн байдалтай байна . .. Бахархмаар явдал уу ? ....үгээ олж донгосооч ... малаа ...

Avatar

Зочин 2018-11-16 202.21.106.150

хОЙД сОЛОНГОСЫН АРД ТҮМЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ...ТРАМП ХУЦАА ХУЦ

Avatar

амжилт 2018-11-16 203.217.139.225

амжилт, тусгаар улс эх орон гэдэг ийм л байх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж