Хойд Солонгос хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг туршжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг туршжээ

Хойд Солонгос хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг туршжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “өндөр технологи”-д суурилсан тактикийн шинэ зэвсгийн туршилтыг өөрийн биеэр удирдсан тухай тус улсын төрийн мэдээллийн “KCNA” агентлаг өнөөдөр /2018.11.16/ мэдээлжээ.

“KCNA” агентлаг мэдээлснээр маш удаан хугацаа зарцуулж бүтээсэн зэвсгийн туршилт амжилттай болсон ба яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй байна. Зэвсгийг тус улсын Үндэсний батлан хамгаалахын шинжлэх ухааны академийн талбайд туршсан гэв. Энэ удаагийн туршилт нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь анхны хамгийн том зэвсгийн туршилт болсон байна.

 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун туршилтын талаар маш сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд “Манай орны батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлж, армийн хүчийг бэхжүүлсэн үнэхээр том дэвшил боллоо” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн зургадугаар сард Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Ким Жон Ун цөмийн зэвсэглэлээсээ татгалзах амлалт өгсөн билээ. Мөн саяхан АНУ-ын зүгээс Хойд Солонгосыг нууц пуужингийн баазуудыг ажиллуулж байна гэж хардаж байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж