U23 ДАШТ: С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

U23 ДАШТ: С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана

U23 ДАШТ: С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана

Румын Бухарест хотод чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эмэгтэйчүүдийн жингийн барилдаанаар үргэлжилж гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ.

57 кг-ын жинд дэлхийн аварга С.Цэрэнчимэд Румын, Украины бөхчүүдийг цэвэр ялсан ч Канадын бөх А.Ребекка Тоунд 15:3 оноогоор цэвэр ялагдлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө өнөө шөнө барилдана.

Мөн өчигдөр барилдсан манай бөхчүүдээс 53 кг-ын жинд Б.Болортуяа, 62 кг-д Э.Гантуяа, 65 кг-д Х.Болортуяа, 72 кг-д П.Номин-Эрдэнэ нар бүгд дагах барилдаан хийхээр болсон байна.

С.Цэрэнчимэд гавьяатын хувьд 2017 онд ээж болж энэ онд дэвжээндээ эргэн ирсэн билээ. Тэрбээр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медальтай бөгөөд энэ жил U23 ДАШТ-д оролцох сүүлийн боломж юм.

Одоогоор Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг хүрэл медаль хүртээд байна.

Румыны нийслэл Бухарестийн “Polyvalent Hall” спортын ордонд болж буй U 23 ДАШТ энэ сарын 18-ны өдөр өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж