Jessie J хүүхэдтэй болох боломжгүй | News.MN

Jessie J хүүхэдтэй болох боломжгүй

Jessie J хүүхэдтэй болох боломжгүй

Jessie J хүүхэдтэй болох боломжгүй

Их Британийн дуучин Жессика Эллэн Корниш буюу Jessie J өөрийгөө жирэмсэн болох боломжгүй гэдгийг шүтэн бишрэгчдэдээ дуулгалаа.

Тэрбээр Лондоны Ройал Албертийн танхимд хийсэн тоглолтынхоо үеэр нэгэн дуугаа эхлүүлэхийн өмнө энэ тухай хэлжээ. “Би үүгээр өөрийгөө өрөвдүүлэх гэсэнгүй. Учир нь энэ дэлхий дээр хэдэн сая эрэгтэй, эмэгтэй хүмүүс үр хүүхэд олохгүйн зовлонг туулж яваа. Энэ дууг би өөрийнхөө зовлон шаналлыг нимгэлэн, зүрх сэтгэлээсээ аз жаргалыг хайхын тулд, басхүү надтай адил сэтгэлийн шарх амссан хүмүүст итгэл найдвар өгөхийн тулд бичсэн юм” гээд дуулж эхэлжээ.

Дуучин Jessie J сүүлийн үед жүжигчин Чаннинг Татумтай нэр холбогдоод байгаа билээ. Түүний Лондонд хийсэн тоглолтыг Чаннинг Татум ч бас ирж үзсэн бөгөөд өөрийн инстаграм хуудсандаа, “Тэр тайзан дээр чин сэтгэлээсээ дуулж байсан. Ирсэн бүх үзэгчдийн хувьд амьдралдаа үзэж байсан хамгийн шилдэг тоглолт нь энэ болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичжээ.

Чаннинг Татум, Женна Деван нар

Жүжигчин Чаннинг Татум экс эхнэр Женна Девантай өнгөрүүлсэн есөн жилийн хамтын амьдралаа дуусган, гэрлэлтээ цуцлуулаад зургаан сар болж байгаа билээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж