Сагсчид Мексикийг хожиж, Германд хожигдов

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Сагсчид Мексикийг хожиж, Германд хожигдов

Сагсчид Мексикийг хожиж, Германд хожигдов

БНХАУ-ын Шиамень хотод 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн лигийн финалын (FISU 3×3 World University League Finals) тэмцээн болж байна. Өчигдөр эхэлсэн уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг оролцож байгаа.

Монголын оюутны эрэгтэй баг “А” хэсэгт багтаж, өчигдөр хоёр тоглолт хийлээ. Эхний тоглолтод Мексикийг 17:15-аар хожсон манай залуус Германы шигшээ багт 21:16-аар ялагдсан байна. Энэ удаагийн Германы шигшээ баг дэлхийн цуврал тэмцээнд оролцдог хүчирхэг байгаа илгээжээ.

Монголын баг өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Косто Рикагийн багтай хийнэ. Энэ хэсгийг Герман хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Монгол, Коста Рика нэг хожилтой удаалж байна. Харин Мексикийн залуус хоёр хожигдолтой хэсгийн сүүлд бичигдэж байна.

“А” хэсэг: 

  • Мексик – Монгол 15:17
  • Герман – Косто Рика 21:10
  • Монгол – Герман 16:21
  • Мексик – Коста Рика 21:12

Монголын багийг энэ удаа өнгөрөгч аравдугаар сард Аргентиний Буэнос Аэрост болсон залуучуудын олимпийн наадамд оролцсон тамирчдаар бүрдүүлсэн бөгөөд дасгалжуулагчаар А.Тулга ажиллаж байна.

3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн лигийн финалын тоглолт энэ сарын 18-д өндөрлөнө.

Тэмцээний талаарх мэдээллийг: https://www.fisu.net-с аваарай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж