Р.Федерер 15 дахь удаагаа хагас шигшээд шалгарав

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Р.Федерер 15 дахь удаагаа хагас шигшээд шалгарав

Р.Федерер 15 дахь удаагаа хагас шигшээд шалгарав

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэй теннисчдийн АТР-н энэ оны календарт багтсан хамгийн сүүлчийн тэмцээн болох АТР Финалс тэмцээн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотын “The O2 Arena” ордонд болж байгаа. АТР-н чансааны эхний 8-д багтсан шилдэг тенннисчдийн өрсөлдөөний хэсгийн шатны тоглолтууд өндөрлөх шатандаа орсон. Хэсгийн III тойргийн сүүлийн тоглолт Л.Хьюиттын хэсгээс эхэлсэн бөгөөд Швейцарын алдарт теннисчин Р.Федерер хэсгийн сүүлийн тоглолтоо Өмнөд Африкийн чацархаг залуу К.Андерсонтой хийж 6-4, 6-3 харьцааагаар хожсон. Ингэснээр АТР Финалс тэмцээний 6 удаагийн аварга алдарт теннисчин Р.Федерер тус тэмцээний хагас шигшээд 15 дахь удаагаа шалгарч байна. Р.Федерерийн хувьд эхний тойрогт К.Нишикорид хожигдож тэмцээнийг таагүй эхлүүлсэн ч дараагийн хоёр өрсөлдөгчид болох Д.Дим, К.Андерсон нарыг хожиж хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарч байна.

Тэгвэл түүнд хожигдсон Африк залуу К.Андерсон хэсгээс хоёроор хасагдах шатанд шалгарав. Нөгөө талд нь Д.Дим Японы К.Нишикориг хожсон нь Африк залууг хасагдах шатанд өрсөлдөх боломжийг нь улам бүр нэмж өгсөн.

Өнөөдөр тэмцээний Г.Куэртен хэсгийн сүүлийн тойргийн тоглолт болно. Энэ хэсэгт Н.Жокович Хорватын М.Чиличтэй тоглох бол А.Зверев болон Ж.Иснер нар тоглоно. Америк теннисчин Ж.Иснерийн хувьд хэсгээс гарах боломжгүй болоод байгаа бол М.Чилич болон А.Зверев нарт боломж бий. Хэсгээс шалгарахын тулд М.Чилич заавал Н.Жоковичийг хожих ёстой. Тун хүнд тоглолт болно.

Б.БЯМБАБАЯР

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж