АН: Ч.Улааныг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

АН: Ч.Улааныг дэмжихгүй

АН: Ч.Улааныг дэмжихгүй

УИХ-дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр /2018.11.16/ болж үндсэн хоёр асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдад  Ч.Улааныг нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан бүлгийн  гишүүдийнхээ байр  суурийг сонсжээ. Хоёрдугаарт,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын  тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан асуудлыг  тус тус хэлэлцжээ.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ  “Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ЖДҮХС-гаас зээл авсан Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцохыг  болон  танхимыг бүхэлд нь огцруулах тухай шаардлагыг хүргүүлсэн.  Тиймээс өнөөдөр ч энэ асуудал дээр  АН-ын байр суурь хэвээр байгаа. Хэрэв УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах, хариуцлага тооцох асуудал орж ирвэл АН-ын бүлэг Засгийн газарт  хариуцлага  хүлээлгэж хуралдаанд оролцоход  бэлэн гэж үзэж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс харахад, Засгийн газар жижиг дундын хэргийг саармагжуулахыг зорьж байна. Тиймээс бид Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ.

Хоёрдугаарт, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр  сайд байгаа. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол  ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг  дэмжих боломжгүй гэж АН-ын бүлэг үзэж байгаагаа мэдэгдэж байна. 2019 оны төсөвт Ерөнхийлөгчийн бүхэлд нь  хориг тавьсан  явдлыг АН дэмжинэ. 2019 оны төсвийг батлах үеэр манай намын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. 2019 оны төсөв ирэх оны эдийн засагт өндөр эрсдэл  авчрах төсөв батлагдсан учраас зайлшгүй эргэж харах шаардлагатай. Тийм учраас Ерөнхийлөгчийг хориг тавина уу гэж уриалсан. Төсвийн хоригийг дэмжих хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, 2019 оны төсвөөс зардлыг танах бүрэн боломжтой. Мөн Ерөнхийлөгчийн хөндөж тавьсан  хөдөө аж ахуйг дэмжих бодлогыг дэмжиж байгаа. Түүнчлэн шаардлагагүй сангуудыг хаах хэрэгтэй. ЖДҮ-д тавигдсан мөнгийг  төрийн банкны зохицуулалтаар иргэдэд шууд олгох боломжийг олгох ёстой. Мөн 2019 оны төсөвт  зураг төсөвгүй орж ирсэн хөрөнгө оруулалтуудыг хасах ёстой гэж бид шүүмжилсэн. Концессын болон төсвийн хөрөнгө оруулалтаар  дэд бүтцүүд, сургууль, цэцэрлэг худалдан авах  нэлээд өндөр мөнгөн дүнгүүд туссан. Эдгээр худалдан авалтыг эргэж харах шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж