“Johnson’s baby”-ийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэдгийг үгүйсгэлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

“Johnson’s baby”-ийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэдгийг үгүйсгэлээ

“Johnson’s baby”-ийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэдгийг үгүйсгэлээ

АНУ-ын хүүхдийн арьс арчилгааны хамгийн том брэнд болох “Johnson&Johnson” компанийн  “Johnson’s baby”-ийн хүүхдийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эмэгтэй АНУ-ын Калифорни мужийн шүүхэд ханджээ. Тэрбээр тус компанийн хүүхдийн цацлагыг хэрэглэж байсан бөгөөд бүтээгдэхүүнд агуулагддаг “асбестос” гэх бодис нь түүнийг хорт хавдраар өвчлөх шалтгаан болсон хэмээн гомдоллосон байна. Бүсгүй “мезолит холбогч эдийн хавдар” гэх оноштой шүүхэд хандсан бөгөөд долоон долоо хоногийн турш үргэлжилсэн маргааныг Калифорни мужийн шүүх эцэслэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу тус компанийн бүтээгдэхүүнээс хавдар үүсгэгч бодис илрээгүй гэдэг нь нотлогдсон байна.

“Хорт хавдраар өвчилсөн эмэгтэйн өмнөөс бид үнэхээр харамсаж байна. Гэвч түүний өвчний шалтгаан нь манай компанийн бүтээгдэхүүнээс шалтгаалаагүй болох нь шинжлэх ухааны туршилтаар батлагдсан” хэмээн “Johnson’s baby” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

2018 оны байдлаар “Johnson’s baby” компанийн хүүхдийн цацлагатай холбоотой 11,700 гомдол шүүхэд ирсний 9,700 нь өндгөвчний хорт хавдар үүсгэсэн гэх гомдол байсан гэнэ. “Мезолит холбогч эдийн хавдар” оноштой гурван хүн уг бүтээгдэхүүнийг хэрэглээд хавдартай болсон нь тогтоогдож “Johnson&Johnson” компани 142 мянган ам.долларын нөхөн төлбөр төлж байсан бол өндгөвчний хорт хавдраар өвчилсөн 22 эмэгтэйд 4,7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлж байсан гэсэн мэдээлэл байдаг ажээ.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж