“Хаан” Жеймс НБА-н оноо авалтаар бүх цаг үеийн 5-д орж ирэв

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

“Хаан” Жеймс НБА-н оноо авалтаар бүх цаг үеийн 5-д орж ирэв

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөг (НБА)-н улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр Лос-Анжелес Лейкер баг талбайдаа Портлэнд Трэйл Блэйзерс багийг хүлээн авч 126-117 харьцаагаар хожиж улирлын 8 дахь, сүүлийн 4 тоглолт дараалан хожил авсан. Тус тоглолтонд энэ жилээс Лос-Анжелес Лейкерс багт хүчин зүтгэж буй “Хаан” Л.Жеймс талбайд дээр 36 минутыг өнгөрүүлэхдээ 44 оноо, 10 самбар, 9 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 3 хаалт хийсэн. Эдгээр үзүүлэлтээс илүүтэй түүний авсан 44 оноо нь Л.Жеймсийг НБА-ын бүх цаг үеийн оноо авалтаар 5-д орох амжилт болсон юм.

Тус тоглолтонд 44 оноо авсан нь Л.Жеймсийн НБА дэх 31425 дахь оноо болсон. Энэ амжилтаараа НБА-н домогт тоглогч У.Чемберлайны 31419 оноог давж бүх цаг үеийн онооны лидерийн жагсаалтын 5-д орж ирсэн.

Ийнхүү Л.Жеймс өчигдрийн Портлэнд Трэйл Блэйзерс багийн эсрэг түүхэн амжилтаа ахиулж чадсан байна. Одоо түүний өмнө К.Абдул-Жаббар, К.Мэлоун, К.Брайнт болон М.Жордан нар бичигдэж байгаа.

НБА-Н БҮХ ЦАГ ҮЕИЙН ОНООНЫ ЛИДЕР ТОП-10 ТОГЛОГЧ

  1. Карим Абдул-Жаббар – 38387 оноо
  2. Карл Мэлоун – 36928 оноо
  3. Кобе Брайнт – 33643 оноо
  4. Майкл Жордан – 32292 оноо
  5. ЛеБрон Жеймс – 31425 оноо
  6. Уилт Чемберлайн – 31419 оноо
  7. Дирк Новицки – 31187 оноо
  8. Шакил О’Нейл – 28596 оноо
  9. Мосес Мэлоун – 27409 оноо
  10. Элвин Хэйс – 27313 оноо

НБА-Д ОДОО ТОГЛОЖ БУЙ ОНООНЫ ЛИДЕР ТОП-10 ТОГЛОГЧ

  1. ЛеБрон Жеймс – 31425 оноо
  2. Дирк Новицки – 31187 оноо
  3. Кармело Энтони – 25551 оноо
  4. Винсе Картер – 24967 оноо
  5. Дуэйн Уэйд – 22211 оноо
  6. Кевин Дюрант – 21325 оноо
  7. Пау Газол – 20837 оноо
  8. Жо Жонсон – 20405 оноо
  9. Тони Паркер – 19081 оноо
  10. Жамал Крауфорд – 18962 оноо

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж