Японы кибер аюулгүй байдлын сайд компьютер хэрэглэж үзээгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Японы кибер аюулгүй байдлын сайд компьютер хэрэглэж үзээгүй

Японы кибер аюулгүй байдлын сайд компьютер хэрэглэж үзээгүй

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн сард засгийн газрын гишүүдээ солих шинэчлэлийн үеэр 68 настай Ёшитака Сакурада кибер аюулгүй байдлын сайдаар томилогдсон байна.

Харин өчигдөр /2018.11.15/ Японы парламентын доод танхимын асуулт, хариултын чуулганд оролцох үеэр кибер аюулгүй байдлын сайд хэзээ ч компьютер хэрэглэж байгаагүй нь мэдэгджээ. Тэрбээр 25 наснаасаа эхлээд л удирдах албан тушаалыг хашсан бөгөөд нарийн бичиг болон доод албан тушаалын ажилчид нь бичиг цаас, компьютертой холбоотой бүх ажлыг нь зохицуулдаг учраас компьютер хэрэглэх хэрэгцээ шаардлага огт гарч байгаагүй гэв.

Хүмүүс "Системд алдаа заалаа, кибер аюулгүй байдлын сайд компьютер хэрэглэж үзээгүй" хэмээн цахим орчинд бичиж байна

Асуулт хариултын чуулганы үеэр түүнээс нэгэн гишүүн цөмийн цахилгаан станцын кибер аюулгүй байдлын тухай асуухад нь USB оролт гэж юу байдгийг огт мэдэхгүй байснаараа өөрийгөө “илчилсэн” байна. Японы телевизээр шууд нэвтрүүлж байсан тус чуулганы үеэр түүний хэлсэн энэ хариулт улс орныг тэр чигт нь инээлгэсэн юм. Үүнийг сонссон хүмүүс ихэд шүүмжлэлтэй хандаж, зарим нь “ядаж л сайд маань өөрөө кибер халдлагад өртөхгүй нь” хэмээн бичсэн байна.

Сөрөг хүчин буюу ардчилсан намын гишүүн Масато Имай, “кибер аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаа хүн хэзээ ч компьютер хэрэглэж үзээгүй нь итгэмээргүй юм” хэмээн хэлжээ. Харин Ёшитака Сакурада сайд компьютерын туршлага байхгүй нь ажилд нь ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн итгэлтэй хэлж байлаа.

Түүний гүйцэтгэх чиг үүрэгт нь 2020 оны Токиогийн олимпын бэлтгэлийн явцыг кибер халдлагаас хамгаалах ажил багтаж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж