"Ахаа намайг бодоорой"

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

"Ахаа намайг бодоорой"

"Ахаа намайг бодоорой"

"Тунгалаг тамир" дээр Итгэлт баяны ганц хүү Хонгор цахиур Төмөр хандаж ингэж хэлдэг.  Үүн шиг УИХ-ын сураггүй гишүүн, Монголын толгой баян Б.Наранхүү дүүгээ бодохоор шийдсэн гэнэ. Түүний дүү ЖДҮ-гээс 800 сая төгрөгийн зээл авсан нь илэрч, дэргэдээ байгаа "эрдэнэ" олж харалгүй их л удсандаа ах нь гэмшиж яваагаа ч нуусангүй. Тэрбээр "Дүүгээ дуудаж асуулаа. Лабораторид, биотехнологийн салбарт Европт доктор хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь манай дүү. Австрид 12 жил эрдэм шинжилгээний ажил хийж байгаад ирсэн. Тэндээс нийт 26 мянга орчим ам. долларын зээл авсан. Асуудалтай холбоотой дуудаж уулзаад ах нь дэмжье гэж хэлсэн" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Мөнгөлиг ахтай хүн зээл авах нь амархан ч бас төлөх ч амархан гэж. Гэвч,  Монголд "Ахаа намайг бодоорой" гээд ЖДҮ-гийн зээлээс авч чадах хэдэн хүн байгаа бол доо.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж