Дэлхийн цомын өмнө: Яков Фак | News.MN

Дэлхийн цомын өмнө: Яков Фак

Дэлхийн цомын өмнө: Яков Фак

Дэлхийн цомын өмнө: Яков Фак

Словени улсаас биатлоны спортод хамгийн өндөр амжилт үзүүлж буй тамирчин бол Я.Фак юм. Хуучин Югослав улс, одоогийн Хорватын Риекад төрсөн Я.Фак 14 насандаа буюу 2001 оноос Р.Петровичийн удирдлага дор биатлоны спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2002 оноос биатлоны өсвөрийн ДАШТ-нд оролцсон нь түүний анхны томоохон тэмцээн байсан юм. Улмаар 2006 оноос буюу 19 настайдаа биатлоны дэлхийн цомд дебьютээ хийж байжээ. Түүнээс хойш тэр өнөөдрийг хүртэл 11 улирал уралдахдаа 21 удаа шагналын тавцан дээр гишгэхдээ 8 удаа алтан медаль хүртэж байсан. Я.Фак эхлээд Хорват улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцдог байсан бол 2010 оноос Словени улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байгаа.

Я.Фак Словени болон Хорват улсын биатлоны түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин болдог юм. Тэр 2009 оны ДАШТ-нээс хувийн 20 км-н зайн уралдаанд хүрэл медаль хүртсэн нь Хорват улсын биатлоны спортын түүхэн дэх анхны медаль болсон байдаг. Төрсөн эх орон Хорватын нэрийн өмнөөс Ванкуверын олимпийн наадамд 10 км-н спринт зайд хүрэл, 2009 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд 2010 оноос Словени улсын нэрийн өмнөөс уралдаж эхэлсэн.

Дэлхийн цомын уралдаанд Герман, Франц, Норвеги болон Оросын тамирчид хамгийн өндөр амжилттай өрсөлддөг. Тэгвэл тэдгээр улсуудын шилдэг тамирчидтай Я.Фак хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг бөгөөд 2014-2015 оны улиралд дэлхийн цомд нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн. Энэ нь Словени улсын түүхэн дэх биатлоны спортын дэлхийн цомын анхны медаль болсон юм. Я.Фак дэлхийн цомд 2014-2015, 2012-2013 оны улиралд маш өндөр амжилттай уралдсан. Гэхдээ Я.Фак тийм ч тогтвортой бус амжилттай тамирчин юм.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж