УБТЗ Монгол-Оросын найрамдлын сарыг ёслол төгөлдөр тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

УБТЗ Монгол-Оросын найрамдлын сарыг ёслол төгөлдөр тэмдэглэлээ

УБТЗ Монгол-Оросын найрамдлын сарыг ёслол төгөлдөр тэмдэглэлээ

Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард монголын ард түмэн Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. Найрамдлын сарын үеэр Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны ой, Аугаа их октябрийн хувьсгалын ой зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явдлууд тохиодог нь энэхүү сарын ажлын агуулга, ач холбогдлыг улам тод томруун болгодог. Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх нь эдгээр түүхэн үйл явдал, тэмдэглэлт ойтой салшгүй холбоотой бөгөөд монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт амжилт бүхэн найрамдлын үр шимээр бүтсэн байдаг.

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг хамгийн өргөн дэлгэр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байгууллага хамт олон бол Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг юм. Учир нь манай хоёр орны  найрамдал, хамтын ажиллагааны үр шимээр монгол улсад орчин цагийн тээврийн гол салбар төмөр зам, тэр дундаа “УБТЗ” нийгэмлэг үүсч хөгжсөн. Тус нийгэмлэг нь манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны нандин хэлхээ холбоог залгамжлан авч яваа цорын ганц хамтарсан төрийн өмчит байгууллага хамт олон юм. Энэ ч утгаар нь тус нийгэмлэгийг Монгол-Оросын найрамдлын амьд түүх гэж тодорхойлж болох юм.

Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн үеэр “УБТЗ” ХНН  олон төрлийн ажил зохион байгуулдаг бөгөөд тэдгээрээс хоёр орны найрамдалт харилцааны түүхийг мөнхжүүлсэн түүхийн дурсгалуудыг сэргээн засварлахад ихээхэн анхаарч ач холбогдол өгдөг. Өнгөрсөн жил УБТЗ Чойр дахь орос цэргийн хөшөөг өөрийн хөрөнгөөр сэргээн засварласан бол энэ жилийн найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдээр Дархан хот дахь Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдалд зориулан босгосон “Союз-39” хөлгийн хөшөөг сэргээн засварлалаа. 1981 онд босгосон уг хөшөөг сэргээн засварласнаа УБТЗ өчигдөр ёслол төгөлдөр аймаг орон нутагт нь хүлээлгэн өглөө. Уг ёслолын ажиллагаанд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа уригдан оролцож үг хэлэхдээ Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг ёслол төгөлдөр тэмдэглэж олон сайхан бүтээлч ажил хийж байгаа УБТЗ-ын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэв.  “УБТЗ” ХНН Монгол-Оросын найрамдлыг мөнхжүүлсэн эдгээр хөшөө дурсгалыг сэргээн засварлаад зогсохгүй орчныг нь тохижуулах ажлыг ч үргэлжлүүлэн хийх юм. Мөн УБТЗ эдгээр ажлаас гадна найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдээр урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Эх сурвалж:  “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж