Чуулганыг түр завсарлуулж, гурван байнгын хороо хуралдана | News.MN

Чуулганыг түр завсарлуулж, гурван байнгын хороо хуралдана

Чуулганыг түр завсарлуулж, гурван байнгын хороо хуралдана

Чуулганыг түр завсарлуулж, гурван байнгын хороо хуралдана

УИХ-ын чуулганы  Баасан гаригийн хуралдаанаар  Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг   хэлэлцэж байгаатай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй учир тус хуулийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явууллаа. Чуулганд оролцсон гишүүдийн  77.5 хувь нь уг хуулийн төслийг  дэмжсэнээр   Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үүгээр чуулганы хуралдааныг түр завсарлуулж, Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад  УИХ-ын гишүүн Ч.Улааныг дэвшүүлэх эсэхийг хэлэлцэхээс гадна  Хуульзүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын  тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан хуралдах боллоо.

Үүний дараа чуулганы хуралдаан үргэлжилнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж