Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын 2018 оны ажлыг дүгнэх үзлэг, шалгалт зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын 2018 оны ажлыг дүгнэх үзлэг, шалгалт зохион байгуулагдаж байна

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын 2018 оны ажлыг дүгнэх үзлэг, шалгалт зохион байгуулагдаж байна

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны  үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтаар тухайн газар, хэлтэс, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Дундговь аймагт ажилласан бол дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг  Сэлэнгэ  аймгийн Онцгой байдлын газрын мандал суман дахь Онцгой байдлын хэлтэст ажиллалаа.

Үзлэг, шалгалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллага, Улсын нөөцийн салбарын албан хаагчид бүрэн хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж