Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХХБанк ойн баярынхаа хүрээнд сайн үйлсийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэхүү уламжлалынхаа хүрээнд энэ жил олон нийтийн сайшаалыг хүртсэн олон төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь 28 сургуулийн номын санг тохижуулан номын фондын баяжуулах төсөл билээ. Энэхүү оюуны төсөл хөтөлбөр амжилттай үргэлжилсээр 14 сургуулийг сайн үйлсийн эгнээндээ нэгтгээд байна. Энэ удаад ХХБанкны хамт олон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБСургууль , Орхон аймгийн ЕБ-ын 1 дүгээр сургууль, Дорноговь аймгийн ЕБ-ийн 1-р сургуулиудын номын санг тохижуулан мэдлэг боловсролын үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ орууллаа.
Номын сонголтыг сургуулийн багш, номын санчид өөрсдийн биеэр хийсэн учир сурагчдын сонирхол шаардлагад нийцсэн ухаалаг сонголт болсныг онцолж байсан юм. Номын тавиур нь Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий байсан нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга билэгдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сонирхлыг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсанаараа онцлог байлаа.
ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА
Холбоотой мэдээ