Сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгтнүүдийг цаазаар авна

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгтнүүдийг цаазаар авна

Сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгтнүүдийг цаазаар авна

Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөхөд оролцсон таван этгээдийг цаазаар авахаар шийдвэрлэсэн тухай Саудын Арабын прокурор мэдэгдлээ.

Саудын Арабын прокурор

Одоогоор хэрэгтэй холбоотой 11 хүнийг баривчлаад байгаа бөгөөд аллага үйлдэхийг тушаасан, гар бие оролцсон таван хүнд нь ялын дээд хэмжээ ноогдуулах шийдвэрийг гаргасан байна. Хэргийн тухай Саудын Арабын талаас гаргасан дүгнэлтэд, “Жамаль Хашогги нь 10 сарын 2-ны өдөрт Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт хүмүүстэй маргалдсаны дараа алуулсан” хэмээн бичжээ.

Вашингтон Пост сонинд ажилладаг байсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги нь 10 сарын 2-ны өдөр Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт алуулсан билээ. Хэрэг мөрдлөгийн явцаас гаргасан дүгнэлтээр, түүнийг консулын газарт орж ирсний дараа хоолойг нь боож ухаан алдуулаад, их хэмжээний нойрсуулагч тариа тарьж амийг нь хөнөөсөн байна. Харин алуурчид цогцсыг нь хэдэн хэсэгт хуваан мөчилсний дараа өөрсдийнхөө Турк хамтрагчид түүнийг хүлээлгэн өгсөн ажээ.

Саудын Арабын прокурорын хийсэн тус мэдэгдэлд, “Саудын Арабын тагнуулын албаны дэд дарга асан Ахмед ал-Ассири сэтгүүлчийг эх орондоо ирэхийг ятгахын тулд 15 хүнтэй баг бүрдүүлж, Турк руу илгээсэн байна. Багийн гишүүд яриа хэлэлцээний, тагнуулын болон ложистикийн гэсэн гурван дэд бүлэгт хуваагдан ажилласан. Харин даалгавраа гүйцэтгэх явцад Жамаль Хашоггитой зөрчилдөж, маргалдсаны улмаас яриа хэлэлцээрийн багийнх нь ахлагч түүнийг хөнөөх тушаал өгсөн” гэв.

Харин Туркийн гадаад хэргийн сайд Саудын прокурорын мэдэгдлийг “хангалтгүй” гээд хэрэгтнүүдийг Турк улсад шилжүүлэн өгч, байцаалт аван, хэргийг илүү нарийн шалгахыг хүсэж байгаагаа дахин уламжлав. Тодруулбал,  “Саудын Арабынхан сэтгүүлчийг эх орондоо буцахыг хүсээгүй учраас алагдсан гэлээ. Гэхдээ аллагыг урьдаас нарийн бодож төлөвлөсөн байсныг нь тус багийн гишүүд Туркийн хилээр авч орсон ачаанаас нь харагдсан (Алуурчдын тээшинд байсан зүйлсийг дараах нийтлэлээс үзнэ үү: https://news.mn/r/2046067/). Цогцсыг мөчилж хуваасан нь ч жирийн нэг тохиолдол биш юм. Саудын Араб хэрэгтнүүдийг баривчилсныг сайшааж байгаа ч тэдний цаана хэн байгааг илчлэн, хэргийг ул үндсээр нь дэлгэх хэрэгтэй байна” хэмээн Туркийн гадаад хэргийг сайд хариу мэдэгдэл хийжээ.

Туркийн ерөнхийлөгч Эрдоганы хэлснээр сэтгүүлчийн аллагын үеийн бичлэгийг сонсоод “жинхэнэ гамшиг” гэсэн бол үүнийг сонссон Саудын тагнуулчид ч гайхширсныг хэлжээ. Түүний аллагын тухай бичлэгийг Эрдоган гартаа оруулан, зарим улсын удирдагчдад илгээсэн боловч дотор нь байгаа нарийн зүйлсийг олон нийтэд хараахан дэлгээгүй байгаа юм.

Саудын Арабын зүгээс Салман хаан болон хунтайж бин Салман нарын хэн нь ч энэ хэрэгт холбоогүй гэж байгаа боловч Турк, АНУ-ын хувьд “аллагын” багийн гишүүд нь хунтайжтай гарцаагүй холбоотой аж. Учир нь Хашоггийг нас барсны дараа Саудын өндөр албан тушаалын таван хүн ажлаасаа чөлөөлөгдсөний дотор хунтайжийн зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч, тагнуулын албаны орлогч дарга, Истанбул дахь ерөнхий консул зэрэг хүмүүс байгаа. Харин Саудын прокурор энэ хэргийг хунтайж бус тагнуулын албаныхан тушаасан хэмээн байр сууриа илэрхийлжээ.

АНУ-ын ТНБД Майк Помпео Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг конгрессоор хэлэлцүүлэн шийдвэрлэхээр болсныг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж