Дуулиант хэргүүдийг шалгах хуулийн том багийг бүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүдийг шалгах хуулийн том багийг бүрдүүлжээ

Дуулиант хэргүүдийг шалгах хуулийн том багийг бүрдүүлжээ

Улсын ерөнхий прокурорын газраас олны анхаарал  татсан  хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Тодруулбал,

  • “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”,
  • “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”,
  • “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”,
  • “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”,
  • “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”,
  • “Оюутолгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”,
  • “60 тэрбумын гэх хэрэг”,
  • “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”,
  • “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”,
  • “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг”

зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулжээ. Энэ ажлын хэсэгт ЦЕГ-ын 22 мөрдөгчийг багтаасан байна.  Мөн Нийслэлийн покурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай  шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүргийг өгсөн аж:  Улсын Ерөнхий прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэв гэж УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж