Хууль журмыг мөрдөж ажиллахыг сануулав | News.MN

Хууль журмыг мөрдөж ажиллахыг сануулав

Хууль журмыг мөрдөж ажиллахыг сануулав

Хууль журмыг мөрдөж ажиллахыг сануулав

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Төрийн ордны хамгаалалтын албаны удирдлагууд өнөөдөр (2018.11.15) парламентын сэтгүүлчидтэй уулзаж, ярилцлаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар уулзалтын эхэнд хэлэхдээ, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэйгээр мэдээлж сурталчлах чиглэлээр батлан гаргасан холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлэхэд хэвлэл, мэдээллийн ажилтнуудын анхаарах асуудлын талаар парламентын сэтгүүлчидтэй энэ сарын эхээр уулзаж, санал солилцсон. Гэвч сүүлийн үед үүссэн улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр Төрийн ордонд хөл хөдөлгөөн ихсэж, төрийн тусгай хамгаалалттай бүсэд мөрдөгдөх дүрэм журам зөрчигдөх, тэнд ажилладаг хүмүүс ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд хүндрэл үүсэж байгаа талаар гомдол санал ирэх боллоо.

Тиймээс Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлан мэдээлэх эрхийн үнэмлэх авсан хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, бусдад хүндэтгэлтэй хандан, сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллахыг зөвлөөд, цаашид зөрчил дутагдал давтагдвал журамд заасан арга хэмжээг авахаас аргагүйд хүрнэ гэдгийг сануулав.

Мөн уулзалтад оролцсон Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Х.Ууганбат Төрийн ордон нь хуулиар тогтоосон төрийн тусгай хамгаалалтын бүс учраас хэвлэл, мэдээллийн ажилтнууд үйл ажиллагаа явуулахдаа холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, хамгаалалтын албаны ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг анхаарууллаа.

Парламентын сэтгүүлчид өөрсдөд тулгардаг асуудал, хүндрэл бэрхшээл болон холбогдох журамд зарим өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар саналаа хэллээ.

Уулзалтад Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ш.Содномжамц, Төрийн ордны хамгаалалтын албаны орлогч дарга, хошууч Б.Өлзийбаатар нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2018-11-15 122.201.24.27

ene turiin tusgai khamgaalaltiin gazar chin uuriin dargatai l baimaar yum, ordnii khamgaalaltiin darga chin zuvkhun neg negjiinkh ni darga biz dee

иргэн 2018-11-15 103.50.206.62

Үнэн.Хэвлэлийнхнийг сайн шаардлага хатуу тавьж мэдээлэлд хяналт тавихгүй бол гүтгэлэг хирээс хэтэрлээ.Ерөнхийлөгч ЕСайдын хэвлэлийн албаныхан арай л хуулиас давсан пиар хийх юм даа.Үүнд хяналтаа тавиачээ.

ЗАСГИЙН ГАЗАР ТӨБЗГ Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ 2018-11-15 64.119.24.94

ТӨБЗГ-ЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОР ӨӨРИЙН ХУВИЙН ХОС ЭРХЭС КОМПАНИДАА ЖДҮСАНГААС 500.000.000 ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ ЖИРИЙН ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖЫГ ХУЛГАЙЛЖ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖЭЭ. ЗАСГИЙН ГАЗАР ТӨБЗГ-ЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ.

Зочин 2018-11-15 180.4.194.92

JDU gd setguulchid zovoogood bn boliulaach gd nogoo huuhdiin cash bulaaj iddeg terbumtanguud ni gomdol gargajee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж