“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав | News.MN

“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав

“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус хөдөлгөөний зохицуулагч, хувиараа бизнес эрхлэгч иргэн Л.Отгонбат, Сэлэнгэ аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч Д.Баянмөнх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгч О.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

“Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой гэсэн шаардлага ирүүлсэн билээ.

Уулзалтын үеэр иргэн Л.Отгонбат, Д.Баянмөнх, О.Мөнх-Эрдэнэ нар нийгэмд шударга бус байдал газар авсны нэгэн жишээ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих зориулалттай зээлийг УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан авсан нь увайгүй хэрэг мөн. Үүнийг бид иргэдийнхээ эрхэнд, нийгмийн баялагт халдсан нэг ёсны дээрэм, хулгай, эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна. Тиймээс хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Сайдаас огцруулаад юм уу, уучлалт гуйсан төдийгөөр өнгөрөх ёсгүй. Төрийн өндөр албан тушаалтан, жирийн иргэд ялгаагүй хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Иргэн О.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын тусгай сангуудыг шалгахдаа иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн төлөөллийг оролцуулах, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн Төсөл шалгаруулалтын хороонд баялаг бүтээгчдийн оролцоог хангах  ёстой гэж үзэж байгаагаа хэллээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон:

-Та бүхний шаардлагад УИХ-ын дарга М.Энхболд хариу өгч байна. Үүнийг өөрийн биеэр гардуулан өгч, санал бодлоо солилцъё хэмээн урьсан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, зуучилсан үйлдэлд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсоныг буруушааж, Та бүхний шаардлагыг ч хүндэтгэж  байгаа. Өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлагыг тавих үеэрээ энэ талаарх байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас ирүүлсэн шаардлагын дагуу нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсэг байгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд чиглэл болгосон гээд, УИХ-ын дарга М.Энхболдын “Хариу өгөх тухай” албан бичгийг гардуулж өглөө.

Уг албан бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д оруулж, УИХ шийдвэрлэхээр заасныг дурдаад, нэр бүхий гишүүдийн ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлыг хуулийн дагуу яаралтай зохион байгуулах чиглэлийг Төсвийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороонд өгснийг тэмдэглэсэн байна.

Төр засаг, олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага, иргэд харилцан ярилцаж, ойлголцон зөвшилцөх, хууль зөрчсөн шударга бус үйлдэлтэй хамтран тэмцэх нь чухал гэж үзэж байгаагаа “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнийг төлөөлж ирсэн иргэд уулзалтын төгсгөлд илэрхийлэв.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Бөөлжис цутгалаа 2018-11-15 64.119.25.162

Яг нам бус залуучууд мөн үү. Тавилттай жүжиг бууны ноход байна.\n Мөнх-Эрдэнэ чинь Ардчилсан нам, Иргэний зориг гэсэн намуудад гишүүн.Аль гайгүй явааг нь налж албан тушаал горидож явдаг хөгийн новш байгаа юм. Бас Баттулга ерөнхийлөгчийн нутаг сонгуульд нь хүчин зүтгэдэг цүнх баригч нь. Ингэж худлаа шударга царайлж ард түмнийг төөрөгдүүлж улс төр хийдэг гарууд олширчээ. Шал худлаа улс төрийн зорилготой бхг өмссөн хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Ард түмэн тэнэг биш шүү

Зочин 2018-11-15 103.229.123.169

УИХ-ыг тараах хэрэгтэй.

Зочин 2018-11-15 142.93.31.192

Энхболд өөрөө огцрох хэрэгтэй

Зочин 2018-11-15 202.9.42.60

Сүүлийн 2 жагсагчид дарга нартай их амархан уулзаад бна урьд хэзээ муусайн жагсагчдыг хүн гэж тоодог бсн юм Тэгэхээр тавилттай жүжиг явж бгаа нь илт

иргэн 2018-11-15 103.50.206.62

Энэ залуучууд чинь харин зөв ярьсан байна.Жолооч нар шиг ард чинь баталгаатай гэж хэлээгүй байна.Харилцан ойлголцож шударга үнэний төлөө бусдыг гүтгэж доромжлох биш зөв газраа олж хариуцлага тооцдог байх ёстой.ЗГ- зээд олгох боломж олгосон учир хариуцлага хүлээж огцрох ёстой.Төрийн дээд байгууллагаруу давшилах нь шударга бус үйлдэл.Эзнээ олж огцруул.Хүрэлсүхийг байлгалаа гээд төрийн ажил сайжрахгүйг хаана ханаа бодох хэрэгтэй.Ганцаараа архираад юу сайжрах юм.Бодож тэмцэл хий.

Зочин 2018-11-15 142.93.31.192

Битий хуцаад бай муу Миеэгийн бөгс долоогч минь.Энхболд бол бүх бузар булайгын эх үүсвэр ..тиймээс УИХ тарах нь зөв

Zochin 2018-11-15 122.201.21.53

Za 2 dahi asuudal Enkhbold ta uuriiguu yaah gj bna da hariu alga.

Зочин 2018-11-15 202.21.106.123

Энэ жил ЖДҮ-ийн санд мөнгө өгөхгүй байж байгаад өндөр албан тушаалтнуудаас авсан мөнгийг нь буцааж авч санд нь хийх хэрэгтэй.

ЗАСГИЙН ГАЗАР ЖДҮС-с 500.000.000 АВСАН ТӨБЗГ Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ 2018-11-15 64.119.24.94

ТӨБЗГ-ЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОР ӨӨРИЙН ХУВИЙН ХОС ЭРХЭС КОМПАНИДАА ЖДҮСАНГААС 500.000.000 ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ ЖИРИЙН ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖЫГ ХУЛГАЙЛЖ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖЭЭ. ЗАСГИЙН ГАЗАР ТӨБЗГ-ЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ.

Aayaa 2018-11-15 202.9.43.174

Yag shireenii ard suuxaaraa amaa ydyylchxiimaa

Зочин 2018-11-15 202.72.245.204

МИХАИЛ ГОЛ ГАРГАЖ Л БАЙНА ДАА СУРСАН ЮМ АА Л ХИЙНЭ Ш ДЭЭ

zochin 2018-11-15 66.181.186.162

enkhbold uuriin bier yagaad ugsunguy we? bas l ul oishooji bayna daa

Зочин 2018-11-15 58.108.100.113

Топорын ноход шдээ

Зочин 2018-11-15 64.119.25.162

Топорийнх бишээ жэнко-гийнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж