Ньюс хөтөч: Нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ | News.MN

Ньюс хөтөч: Нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • "Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулган Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
  • Академич Т. Шагдарсүрэнгийн 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал Улаанбаатар зочид буудлын "Хөх асар" хурлын танхимд болно.
  • ШУА-ийн Химийн Хүрээлэнд Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори байгуулагдсны 45 жилийн ой тохиож байна. Энэхүү ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болно. Холбоо барих утас:98119897
  • “Чингис” зочид буудалд "Хавдар судлалын тулгамдсан асуудал-2018" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Холбоо барих утас:99063902, 91115302
  • "Зээлийн хүүг бууруулах арга замууд" хэлэлцүүлэг Монголбанкны байранд болно.

10.00

  • Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болно. Холбоо барих утас: 90119120
  • ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
  • Засгийн газрын II байранд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, ашиглалтын нэгдсэн систем бий байгуулах талаарх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болно.

11.00

  • MN-Мэдээллийн төвд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралт” сэдвээр мэдээлэл хийнэ.
  • Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг захиалгыг гүйцэтгэх иргэдийг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны үзэсгэлэн яармаг болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд  Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Холбоо барих утас: 8901-7101

14.00

  • Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулна. Холбоо барих утас: 99187024
  • Үндэсний номын санд Арслан хэмээх Г.Доржсамбуугийн хөрөг-дурдатгал номын нээлт болно.

15.00

  • МУИС-ийн 1-р байрны Эрдмийн танхимд "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019" гардуулах үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 99002019

ЭНЭ ДОЛОО ХОНОГ МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

2013.11.16 Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Монгол Улсад айлчлав.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж